• Эхлэл
  • Алтны ханш 1150 - 1400 ам.долларын хооронд хэлбэлзэнэ

Алтны ханш 1150 - 1400 ам.долларын хооронд хэлбэлзэнэ

2016/12/13

Хэрэв 2017 онд таваарын ханш эргээд өсч эхэлбэл алтны ханшинд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон шинжээчдийн таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд нэг унц алтны ханш 1150 - 1400 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна.

Нэг трой унц нь 31,1034768 грамтай тэнцдэг. 2016 оны эцэст алтны ханшийг "Goldman Sachs” 1180 ам.доллар/унц гэж таамаглаж байна.

Харин хөнгөн цагаан өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын хугацаанд уруудсан ч шинэ оноос сэргэж эхэлсэн.

Нэг тонн нь 1752 ам.доллар байсан хөнгөн цагааны ханш 1850 орчим ам.долларт хүрч өсөөд байсан ч энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй.

Лондоны металлын бирж олон улсын зах зээлд ирэх оны эхний гурван сард арилжаалах хөнгөн цагааны үнийг 1825.41 ам.доллараар тогтоожээ.

Эх сурвалж: uurhai.mn 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин