• Эхлэл
  • Банкуудыг хамтран ажиллахыг хүсэв

Банкуудыг хамтран ажиллахыг хүсэв

2016/12/19

Монголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцлоо.

Тус чуулганы хувьд Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол болохыг чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж,  өндөр ач холбогдол өгөв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцлаа.

Тэрээр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.

Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд та бүхэн эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэнэ гэж хүлээхэд болно.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул  Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой” гэсэн юм.

Мөн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ойрын үед эдийн засагт хүлээлт үүсгээд буй асуудлуудаар харилцан байр сууриа солилцлоо.

Эх сурвалж: МОНГОЛБАНК


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин