• Эхлэл
  • АШУҮИС дээр юу болоод байна вэ?

АШУҮИС дээр юу болоод байна вэ?

2017/01/27

Их, дээд сургууль улс төрийн байгууллага биш. Улсаас санхүүждэг төсвийн байгууллага биш. Дээд боловс­ролын системийг бүхэлд нь шинэчлэх, сайжруулахдаа  биш  дарга нарыг  солих, ажил нь хэвийн явагдаж байгаа газрыг бужигнуулах зарчмаар  ажиллах нь боловсролын салбарт ухралт авчирдаг.

        75 жилийн түүхтэй АШУҮИС-ийг хөгжүүлэхийн төлөө эрдэм чадал залуу нас, бүхнээ зориулсан Монгол Улсын ардын багш, ардын эмч, багш, гавьяат эмч нар, эрдэмтэн багш, профессорууд Монгол Улсын анагаахын боловсролыг улс төрөөс ангид байлгаж хөгжүүлэх талаар гарын үсгээ зурж төрийн гурван өндөрлөгт албан мэдэгдэл хүргээд байгаа. “Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая. Их сургуулийг сэтгэлтэй, эрдэмтэй хүмүүс удирдах учиртай” уриатайгаар Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон мэдэгдэл гаргасан. Анагаах ухааны их сургуульд чухам юу болоод байгаа талаар сурвалжилсан юм.

        

АШУҮИС-ийн одоогийн захирлыг ажлаа өгөхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс шаарджээ. Энэ нь засаг солигдсонтой холбоотойгоор улс төрийн томилгоо хийгдэж буйг харуулж буй юм. АШУҮИС-ийн сургуулийн захирал Г.Батбаатар нь гурван жил гаруйн өмнө сургуулийнхаа хамт олноосоо нэр дэвшиж нээлттэй сонгон шалгаруулалтаар 15 хүн дундаас шалгаран гарч, захирлаар сонгогдсон аж. Тэр улс төрийн томилгоогоор гаднаас хаалга тогшиж орж ирээгүй. Аль нэг намын харьяалалгүй. Сургуульдаа багшаас эхлээд тэнхимийн эрхлэгч, салбар хариуцсан сургуулийн захирлаар олон жил ажилласан салбараа маш сайн мэддэг доктор профессорын нэг юм. Анагаах ухааны их сургуулийн удирдлагын баг өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийж бүтээсэн зүйл арвин их байна.

        Манай улс Европын холбооны эрх бүхий ASIIN байгууллагаар хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж чадсан нь маш том ололт амжилт. Номхон далайн баруун бүсийн шилдэг 100 сургуулийн нэг болохоор хөгжлийн бодлогоо хэдийнэ боловсруулжээ. Анагаахын салбарт өнгөрсөн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа тухай ардын эмч, гавьяат багш нар зүгээр нэг хэлээгүй юм. Анагаахын сургууль анх удаа “Оюутны эко цогцолбор”-той болсон. Өнгөрсөн 2016 онд эко цогцолбор нээлтээ хийхэд боловсролын сайд “АШУҮИС-ийн удирдлагууд маш хурдан хугацаанд, сэтгэл гаргаж, оюутнуудынхаа төлөө энэхүү эко цогцолборыг ашиглалтад оруулж чадлаа. Анги танхим нь хүрэлцээ муутай байсныг шийдвэрлэхэд эко цогцолбор ач холбогдолтой. Сайн менежмэнтээр сайхан ажил хийж болдгийн үлгэр жишээг үзүүлж чадлаа” гэж хэлж байв. 2015 онд орчин үеийн номын сан ашиглалтад орсон бол 2016 онд Нүүр ам судлалын сургуулийн дэргэд шинээр эмнэлэг баригджээ. Нүүр ам судлалын улсын статустай албан ёсны эмнэлэггүй болсон өнөө цагт хамгийн хэрэгтэй зүйл боллоо гэж иргэд таатай хүлээн авсан. Эм зүйн сургуулийг сувилахуйн сургуулийн дэргэд шинээр сургууль барих хөрөнгө оруулалтыг шийдэж 2014 онд ашиглалтад оруулжээ. Ботаникийн цэцэрлэгт олон жилийн мөрөөдөл болсон их сургуулийн хотхон баригдаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 250 хүний ортой их сургуулийн эмнэлэг 2017 онд ашиглалтад орох гэж байна. Зөвхөн эмнэлэг төдийгүй Монголын анагаахын сургууль шинээр баригдахаар сууриа тавьсан. Монголын уламжлалт анагаах ухааны их сургуулийн байр мөн шинээр зэрэгцэн баригдаж байна. Ингэж шинэ сургуулийнхаа дэргэд их сургуулийн сургалт дадлагыг явуулах эмнэлэг байгуулах нь цогц болж байгаа юм.

        Энэ бүх бүтээн байгуулалт дөрөв хүрэхгүй жилийн хугацаанд хийгдсэнийг харахад сайн менежмэнттэй бол богино хугацаанд ямар их ажил амжуулж болдгийг харна. Төсвийн санхүүжилт гуйлгүйгээр болгоё бүтээё гэсэн сэтгэл, мэдлэг, туршлага байхад салбарыг өөд нь татаж болдгийг АШУҮИС-ийн удирдлагын баг баталж чадсан. Тэд дахиад ч илүү их зүйлийг хийхээр төсөл боловсруулсан байна. Ганцхан жишээ дурдахад, Төв Азийн оношлогоо шинжилгээний төв лаборатори байгуулах ажил цаасан дээр бууж хэдийнэ гэрээ зурагдахаар хүлээгдэж байгаа аж. Энэ бол Монгол Улсад маш үр дүнтэй лаборатори юм. Зөвхөн эрүүл мэндийн салбар ч биш уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори байх бөгөөд манай улсын лабораторийн чанарыг сайжруулж, шинэ түвшинд гаргах эдийн засгийн үр өгөөжтэй томоохон хэмжээний төсөл.

        Гадаад, дотоодод нэр нүүрээрээ хөөцөлдөн Монголын анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Г.Батбаатар захирал бол өөрийн оронд төдийгүй бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн дархлаа судлалаар мэргэшсэн эрдэмтэн юм. Түүнийг эрдэмтэн төдийгүй маш сайн менежер гэдгийг нь хийж буй баг хамт олны ажил үйлсээс нь харж дүгнэж болно. Хамгийн их санаа зовниж буй зүйл бол төлөвлөн хийгдэж буй төсөл хөтөлбөр тасалдаж хэрэгжихгүй болчих вий гэж энэ салбарынхан эмээж байна. Тэгээд ч мэргэжлийн чадварлаг удирдлагын багийг улс төрийн томилгоогоор сарниаж бутрааснаар Монголын анагаах ухааны салбарын хөгжилд ахиц ирэхгүй нь лавтай. Боловсролын байгууллагад улс төрийн төлөөлөл биш мэргэжлийн салбар, менежерүүдийн төлөөлөл ямар үр дүнтэй ажилладгийг бид бэлхнээ харсан. Их дээд сургууль нь улс төрийн нөлөөллөөс ангид бие даасан академик эрх чөлөө бүхий бие даасан байгууллага болохыг Монгол Улсын хуулиар баталгаажуулсан нь бий.

Боловсролын салбар бол нийгэмд үлгэр жишээ  болохуйц IQ өндөртэй хүмүүсийн цугладаг газар. “Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай” гэж сургуулийн оюутнуудын мэдэгдсэн шиг сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагыг илүү хурдан хөгжих үүд хаалгыг нээе гэвэл мэргэжлийн ажлаа мэддэг хүмүүст нь даатгах хэрэгтэй.

Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн нэг учраас тэр. Нэг нам засаг төрд гарч ирэхээрээ Монгол Улсын хуульд эрх ашгийн үүднээс дур зоргоороо гар хуруугаа дүрдэг. Үүний жишээ баримтыг харуулъя. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орсон байдаг. БСШУ-ы сайд Ж.Батсуурийн өргөн барьсан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь их дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөллийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр зохицуулалт хийсэн. Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сард Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байсан юм. Энэ нь БСШУ-ы өмнөх сайд “Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудыг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталсан. Өөрөөр хэлбэл,  Засгийн эрх барьж байгаа нам, улс төрийнхөн төрийн өмчийн их сургуулиуд руу “бялуу хуваах” сэтгэлгээгээр ханддаг байсныг өөрчилж, дээд боловсролын байгууллагыг засаглалын зөв хэлбэрт оруулах гэж хичээсэн хэрэг гэж мэдэгдэж байсан. Төрд засагласан нам болгон нь явцуу эрх ашгийн үүднээс дур дураараа хуульд өөрчлөлт оруулаад байгаа нь Монголын төрийн залгамж бодлого хаана явааг сануулж байна.

БСШУ-ы сайд Ж.Батсуурь: “100 хувь төрийн өмчит сургуулиудад удирдах зөвлөлд нь төрийн төлөөлөл 30 хувь байх нь төр өмчөө эзэмших, эрх мэдлээ хэрэгжүүлэхэд бодит бус байдал болж байна. Нэгэнт төр 100 хувь эзэмшиж байгаагийн хувьд тухайн сургуулийг удирдах үүрэгтэй. Тиймээс Боловсролын тухай хуульд хуучин байсан заалтыг авч 51-60 хувь нь төрийн төлөөлөл байна гэж тусгасан” гэж ярилцлага өгчээ. Мөн сургуулийн захирлыг төрийн захиргааны төв байгууллагаас томилно гэж хэлсэн нь улс төрийн томилгоогоор их, дээд сургуулийн захирлуудыг тавина гэсэнтэй агаар нэгэн юм.

Ер нь сургуулийн захирал, удирдлагыг өөрчлөн сольж болохгүй гэж байгаа биш. Гагцхүү мэргэжлийн чадварын үнэлгээ муу гэх ч юм уу ажлаа сайн хийж чадаагүй, хугацаат жил нь дууссан бол гэх мэтээр халж, солих хууль зүйн үндэслэл шалтгаан нь бодитой байх хэрэгтэй.

Өнөөдөр их, дээд сургууль төрийн өмчийнх ч менежмэнтийг нь сургуулийн захиргаа авч явдаг. Зөв менежмэнтээр аваад явж байгаа сургуулийг төрөөс хөхиүлэн дэмжих ёстой. Аль нэг намын харьяалалгүй мэргэжлийн хүмүүс удирдах нь эрүүл мэндийн салбарт тун чухал. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн чадварлаг удирдлагад нь үлдээх нь төрийн хамгийн сайн менежмэнт болох юм.

“Өдрийн сонин” Б.ДОЛЗОДМАА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Багш
    а
    2018 оны 06 сарын 21
  • Багш
    Яг миний өмнө бичсэн нөхөр минь та юу ч мэдэхгүй, анагаах ухааны талаар ямар ч ойлголт байхгүй зүгээр л хүний хатгаасаар бичиж байгаа чинь илт байна шүү дээ тэнэг минь. Энэ сургуулийг мэргэжлийн туршлагатай хүн багаа зөвөөр бүрдүүлж, үнэхээр богино хугацаанд олон мундаг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж явж байна. Батбаатар захирал ил тод сонгон шалгаруулалтаар энэ сургуулийн захирал болсон. Бидний энэ төрөлх сургуульд маань хэзээ ч улс төрийн бохир томилгоонд хутгалдаж байгаагүй шүү. Одоо тэр санаархаад байгаа нөхөд савраа тат гэдгийг сануулмаар байна. Одоогийн энэ удирдлагийн багийг зүгээр л ажлыг нь хийлгэ. Монголын Анагаах Ухаанд хэзээч хэрэгжиж байгаагүй олон дэвшилттэй ажлуудыг эхлүүлээд байна шүү. Монголын АУ-ны хөгжил дэвшил дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэн очиход үсрэнгүй урагшилж байгаа дүр төрөх нь илт харагдаж байна. Жинхэнэ мөнгөний сонирхолтой новшнууд минь холуур зайл.
    2017 оны 01 сарын 29
  • Багш
    Яг миний өмнө бичсэн нөхөр минь та юу ч мэдэхгүй, анагаах ухааны талаар ямар ч ойлголт байхгүй зүгээр л хүний хатгаасаар бичиж байгаа чинь илт байна шүү дээ тэнэг минь. Энэ сургуулийг мэргэжлийн туршлагатай хүн багаа зөвөөр бүрдүүлж, үнэхээр богино хугацаанд олон мундаг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж явж байна. Батбаатар захирал ил тод сонгон шалгаруулалтаар энэ сургуулийн захирал болсон. Бидний энэ төрөлх сургуульд маань хэзээ ч улс төрийн бохир томилгоонд хутгалдаж байгаагүй шүү. Одоо тэр санаархаад байгаа нөхөд савраа тат гэдгийг сануулмаар байна. Одоогийн энэ удирдлагийн багийг зүгээр л ажлыг нь хийлгэ. Монголын Анагаах Ухаанд хэзээч хэрэгжиж байгаагүй олон дэвшилттэй ажлуудыг эхлүүлээд байна шүү. Монголын АУ-ны хөгжил дэвшил дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэн очиход үсрэнгүй урагшилж байгаа дүр төрөх нь илт харагдаж байна. Жинхэнэ мөнгөний сонирхолтой новшнууд минь холуур зайл.
    2017 оны 01 сарын 29
  • Зочин
    Анагаахын сургуулийн сургалтын чанар муу, дандаа мөнгөөр бүх зүйлийг хэмждэг, 3 дугаар курсын оюутнууд бол туршилтын туулайнууд. Элсэлтийн шалгалтанд 300 оноо авсан хүүхэд, хувийн сургуульд суралцаж байсан, мөнгөтэй айлын хүүхдүүд өнөөдөр Анагаахын сургуульд мөнгөөр зодоод сурч байна. Батбаатар захирлын гаргасан санаачилсан бүхний ард дандаа мөнгө байгааг сурч байгаа оюутнууд, багш нар бүгд л ярьж байгаа шүү дэ гагцхүү үнэнийг хэлж ил гарч чадахгүй байгаа нь харамсалтай. Батбаатар захирал ажлаа өгч энэ сургуулийг Эрүүл, мөнгөнөөс хол байлгах хэрэгтэй байна
    2017 оны 01 сарын 28
  • ????????????
    Manai surguuliin zahirliin hiij buteesen zuilsiig anagaahiin oyutnuudaas asuugaad uzeerei bugd l yum helne. Duugui bhku n lavtai. Yah gj ingej hiij buteej bga negnee hemleed bdag yum be????????
    2017 оны 01 сарын 28
  • Эмч
    Төрийн өмчит их дээд сургуулийн УЗ-ийн тэр улс төрөөс хараат бус гишүүд гэдгийг 2016 оны 7 сард баталсан байдаг бөгөөд дандаа ажилгүй намын харьяааллын хөгшчүүдийг л оруулсан байна лээ ш дээ. Тэрийг улс төрөөс хараат гэх үүү
    2017 оны 01 сарын 27
  • Зочин
    Batbaatariig demjeed demjeed ywahgviee! yag Elbegdorj shig, ugaasaa ner hvnd ni unachihsan muu hun uchraas demii, ym medehgvi huuhduud l demjih baih.
    2017 оны 01 сарын 27
  • Bagsh
    Batbaatar zahiral hiisen zyiltei. heleh ygtei hyn shyy. Uls tur alban tushaald durlagsadiin gar hul bologsod bitgii ineedtei yum bicheech. Ehe surguuliig ta nar yuch oilgohgyi shyy.
    2017 оны 01 сарын 27
  • emch
    YNEHEER ENE ULS TURIIN ZAVAAN YUMNUUD BIDNII TURULH SURGUULIAS SAVRAA TATAARAI. MERGEJLIIN HYN BAGSH. ERDEMTEN HYN UDIRDAJ BAIGAA SHYY.
    2017 оны 01 сарын 27
  • emch
    YNEHEER ENE ULS TURIIN ZAVAAN YUMNUUD BIDNII TURULH SURGUULIAS SAVRAA TATAARAI. MERGEJLIIN HYN BAGSH. ERDEMTEN HYN UDIRDAJ BAIGAA SHYY.
    2017 оны 01 сарын 27
  •  bagsh
    Batatgah tsag, bolovsroliin magistr, ih surguuliin emneleg, shinjleh uhaan technologiig demjih sangiin tusul zereg uhval ih yum bii dee. Hiisen tomilgoonuud n bas l evgui dee. Neg n suvilahuin surguuliin zahiral. Ter umnu n haana yu hiij yavsan hun be? yadaj bagsh hun baij bolno doo. Transfer factoroos batbaatriig munguur hangadag l baisan bizdee
    2017 оны 01 сарын 27
  • ajiltan,tseverlegch,tuslah,argazvich,bagsh,oyutan
    Batbaatar bvdvvleg hvn! Oyutan suragchid l sain medehgvi bolhooroo magtaad umuuruud baidiin. Ih surguuliin darga hvn gehed erdem shinjilgeeni ymar ch oilgoltgvi hvn! Bi ali neg nam bus zugeer l Batbaatar metiin hooson yridag humuus ene salbar zohihgvi gej boddog! Salmaar bn salgaad ug l gemeer bn! MAN namdaa ch gol uchir ni bish tehdee, orond ni bas hen ireh we gedeg sonin l bn. Odoo bgaa zaluu ajilchid ni ajilgvi boloh geed vhchih geed bgam l daa bas.
    2017 оны 01 сарын 27
  • irgen
    medkumdaa ene darga tsereg nariig hen ni unen yariad baidag yum,
    2017 оны 01 сарын 27
  • jiriiin neg hun
    Batbaatar zugeer l labortoriin urwalj bodis oruulj ireed zardag teruugeeree bayjsan. tegeed munguur darga bolson geed humuus yariad l baidag yum bna lee sh dee. medehgui medehgui
    2017 оны 01 сарын 27
  • irgen
    batbaatar odoo bolioch dee. Ajilaa awsan shigee ugj chadahgui gonshignood. ih mungu ugch baij bolson l geed sayhanii shum yuwj l baisan sh dee, Odoo bolohoor hiisen buteesen geed hutsaad baih yum. Umnuh zahirliin uyd naad emnelgiin tusul chini batlagdaad belen bolchihson baisan asuudal
    2017 оны 01 сарын 27
  • Зочин
    Яг сургууль дээр яваад очихоор багш оюутнууд үнэхээр ам сайтай байгаа. Энэ доор сэтгэгдэл бичсэн 2 бол зүгээр л сургаар бичиж бгаа МАН намын 2 дурак байна.
    2017 оны 01 сарын 27
  • Ажилтан
    Бизнес сэтгэлгээтэй, сургуулийн орчныг бүтээн байгуулалтыг хийснийг харлаа.Харин биеэр үлгэрлэх, ёс зүй хариулцаа, хүний мөс жудаг, худалч нь даанч аргагүй хүн дээ.энэ талаар удирдах албан тушаалд тэнцэхгүй хүн. сургуулиар дүүрэн айдас, гар хөл бологсод нь дүүрэн болжээ тэгж амьдарч байна зарим нь
    2017 оны 01 сарын 27
  • ЭМЧ
    АШУҮИС-ийн магистр докторын сургалт утгаа алдсан, судалгааны ажил хийж шинэ зүйл нээн илрүүлж шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан магистр, доктор болдог байтал хэдэн кредитийн сургалтанд хагас дутуу суулгасан ирц бүртгээд ”боловсролын магистр, доктор” гээч зэрэг өгдөг болсон байна ш тээ. Ийм мөнгөөр магистр доктор болсон нөхдүүд нь жинхэнэ судалгаа хийж мөнгө, цаг зав, мэдлэг оюунаа зориулсан хүмүүстэй эн тэнцүү үнэлэгдэх нь ичгэвтэр. Клиникийн профессор цолыг мөн л мөнгөөр эмнэлгүүдийн дарга нарт өгчихдөг. Одоо больж үз, ажлаа өгөх л ёстой. шнэхээр АН-аар далайлган авсан ажлаа өгөх ёстой.
    2017 оны 01 сарын 27