• Эхлэл
  • БОАЖЯ: Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхсэн нь ташаа мэдээлэл

БОАЖЯ: Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхсэн нь ташаа мэдээлэл

2020/12/05

Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна. Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас уриаллаа.

Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин