• Эхлэл
  • “ЭКСПОРТ МОНГОЛ 2020”  цахим үзэсгэлэнд 43 байгууллага 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр  оролцож байна

“ЭКСПОРТ МОНГОЛ 2020”  цахим үзэсгэлэнд 43 байгууллага 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр  оролцож байна

2020/12/11

Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулах гэж байна. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-“Экспорт Монгол 2020” үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг "Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээ" уриан доор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан.  

-Мэдээж энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд цар тахлын үед болж байгаагаараа онцлог. Үзэсгэлэнгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-www.exportmongolia.org ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ бүхий экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаагаараа давуу талтай. Мөн Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D болон 2D цахим үзэсгэлэн анх удаа  цахимаар зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь “Экспорт Монгол 2020” олон улсын форумаар цар тахлын хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх юм. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орны үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад байна шүү дээ. Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар улс орон болгон өөрсдийн гарцыг хайж арга замыг эрэлхийлж байна. Манай улсад ч бас дээрх нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах, эерэг гарц боломжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид хамтдаа эрэлхийлж байна.  

Цахим форумаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч, хөрөнгө оруулагчид харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох юм.

-Олон улсын үзэсгэлэн учраас оролцох аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгуур тогтоосон уу?

-Үзэсгэлэнд оролцох урилга, мэдээллийг бизнес эрхлэгчдэд сүүлийн нэг сар гаруй хугацаанд хэвлэл мэдээллийн бүх сувгаар хүргэн бүтээгдэхүүнийг бүртгэн экспортын чиг баримжаатай, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шалгаруулсан.

Энэ хугацаанд 156 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүртгүүлсэнээс 43 павильонд 43 байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  цахим платформд байршуулаад байна.

-Бүтээгдэхүүний нэр төрлийн талаар тодруулахгүй юу?

-Үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, хүнс, тээвэр ложистик, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ оролцож байна. Энэхүү үзэсгэлэнгийн хувьд 14 хоног байршина.  Цаашид бид уул уурхайн бус салбаруудаа ангилан бүтээгдэхүүн үйлчилгээг нь энэ платформоор дамжуулан сар бүр дэлхийд танилцуулахаар төлөвлөж байна.

-Цахим үзэсгэлэнгийн онцлогуудаас дурьдвал?

-Энэхүү цахим үзэсгэлэн нь худалдан авагч үзэсгэлэнд оролцогчидтой цахимаар  шууд холбогдох, холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бий болгосон. Цахим үзэсгэлэнд оролцогчийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 3D, 2D павильоноос бүрэн авах боломжтой ба гадаад, дотоодын үзэсгэлэн үзэгч цахимаар шууд холбогдох боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой юм. Хил хязгаар хаагдсан өнөө үед, хил хязгаарыг цахимаар даван Монголын үндэсний бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломжийг бид эрэлхийлж байна.

Олон улсын жишгийг дагаж, дижитал худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ эрин үед хамтдаа алхацгаая.

 

https://www.youtube.com/watch?v=Bwg78u7k8hg&feature=youtu.be&fbclid=IwAR2AK0_PkdLm882ReiK143yiY8HV4VhShsFkT9z5dGc6jx9xXE2wQGmPOT8 энэ зааврын дагуу www.exportmongolia.org -д бүртгүүлж, оролцохыг урьж байна.

Фэйсбүүкийн ExportMongolia цахим хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • William
    Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсаар байгаа бөгөөд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгөх болно сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
    2021 оны 06 сарын 15
  • DR MAXWELL
    Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 17
Сонин хачин