• Эхлэл
  • Дорнод аймаг ногоон бүсэд шилжиж, маргаашнаас вакцижуулалт эхэлнэ

Дорнод аймаг ногоон бүсэд шилжиж, маргаашнаас вакцижуулалт эхэлнэ

2021/04/06

Дорнод аймгийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ. 

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат иргэн Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй байгаа юм. Тухайн иргэн батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байжээ. Түүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр мөн хариу гартал хүлээцтэй байхыг сануулж байсан юм. Харин тухайн иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсныг мэдээлжээ.

Ингээд аймгийн Онцгой комиссын шийдвэр гаргаж өнөөдрөөс Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг хэвийн ажиллаж эхэлээ.

Дашрамд, Дорнод аймагт коронвирусийн эсрэг вакцинжуулалт Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр буюу маргаашнаас эхлэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин