• Эхлэл
  • Салхитын мөнгөний орд дампуурч 850 тэрбумын өр төлөгдөөгүй байна

Салхитын мөнгөний орд дампуурч 850 тэрбумын өр төлөгдөөгүй байна

2026/11/20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хүрээнд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-2019 онд ахмадын зээлийг тэглэсэн, 422 мянган ахмад хамрагдсан. 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадад 1 сая төгрөг өгөх, 1 сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад 1 сая хүртэлх мөнгө олгосон. Мэдээлэлгүй байсан ахмадуудад хохиролтой, маш их ялгаварлал бий болгосон, гадуурхагдсан. Ахамдууд дахиад ийм бодлого гараасай гэж тэтгэврийн зээлийг нэмэгдүүлж авдаг.  

Салхитын мөнгөний ордыг төрд хураан авч түүгээрээ тэтгэврийн зээлийн өр дарна гэсэн ч дампуурсан. Мөнгө ч байхгүй Монголбанкин дээр өр болоод үлдсэн. Монголбанкны өрөнд Салхиын мөнгөний орд хэдэн хувийг эзэлж байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Эрдэнэс бондтой холбоотой авлага 850 тэрбум. Засгийн газраас Төв банк хоёрын хооронд өглөг авлагын тооцоо 1.5 их наяд төгрөг орчим байгаа. Энэний 50 иас илүү хувь 850 тэрбум нь Эрдэнэс бондынх.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Орон сууцны ипотекийн бодлогыг Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой. Төв банк ипотек хэрэгжүүлснээр хэчнээн хэмжээний өр үүссэн бэ. Цаашдаа яах вэ, ипотекийн бодлогыг Засгийн газарт хэрэгжүүлэхгүй юм уу?

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд Төв банк санхүүжүүлж ирсэн. 2024 оноос Хуримтлалын сангийн тодорхой эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн. Энэ жилийн хувьд төсвийн шинжтэй үйл ажиллаганаас болж, тооцоо хийж бонд гаргахаар шийдвэрлэсэн нь сайн хэрэг. Ийм төрлийн төсвийн шинжтэй хөтөлбөрийг санхүүжүүлдэг тогтолцоог зогсооно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Ипотекийн хөтөлбөрийг цаашдаа Засгийн газарт шилжүүлнэ. 4 их наядын ипотекоор баталгаажсан үнэт цаас Монголбанкин дээр байгаа. Энэ асуудал болоод Орон сууцны төрөлжсөн банкны тухай хууль хэрхэн батлагдах зэрэгэтэй уялдуулж бэлтгэл ажлыг 2027 онд хийж, 2028 онд ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр тогтоолд оруулсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цаг завсарлаад байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна