• Эхлэл
  • Чуулган: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна

Чуулган: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна

2026/11/19

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг дэмжиж байгаа.  Хөдөө орон нутгаар яваад ирлээ. Иргэд энэ талцал хуваагдлаас маш их залхсан байна. Чуулганы танхим дандаа хоосон байдаг гэдэг ойлголт газар авлаа. Гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг ярихгүй бол болохгүй нь. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Улс төрийн хариуцлага хүлээж, чөлөөгдөнө гэдгийг хүндэлж байна. Тангараг өргөн энд суугаа УИХ-ын гишүүд бид ч энэ жишгээр ажиллах ёстой. Эмч хүний хувьд танай манлайлсан хэд хээн ажлыг онцолсоор байна. Тухайлбал, цар тахлыг хүндрэл багатай даван туулсан, төр сувилагч нарыг сонсдог болсон. Өнөөдөр сувилагч нарын ордон ашиглалтад орох гэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Төрийн тэргүүн аөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ анх удаа хэлэлцэж байна. Хэрхэн шийдвэрлсэнээ ил тод мэдээлэх ёстой.  Таны хүсэлтийг хүндэтгэж багаа. Гэхдээ тантай холбоотой гарсан мэдэгдлийг хараат бусаар шалгуулахад заавал албан тушаалаа өгөх шаардлага байсан уу. Эсвэл хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөөх хүсэлт гаргах өөр шаардлага байсан уу. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо даргагүй байна. Энэ томилгоог шийдвэрлэхдээ онцгой анраахгүй бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч бол ард түмнээ төлөөлдөг. гадаад улсад эх орноо төлөөлдөг эрхэм алба. Хүний ой тойнд багтамгүйгээр гүтгэлээ. Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа. Надад нэг сонголт байна. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд Төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээлгэх. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна