• Эхлэл
  • Говь нутгийн мэдээ - Өмнөговь аймгаас

Говь нутгийн мэдээ - Өмнөговь аймгаас

2016/02/26

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсад тэргүүлж байна 

Өмнөговь аймаг бусад аймгуудаас анх удаа “Мод тарьж ургуулсан иргэн, ААН, байгууллагад урамшуулал олгох журмыг”-ыг батлан хэрэгжүүлж, мод тарьж ургуулсан иргэн ААН-ийг урамшуулж байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд нийт 364 мянган мод тарьсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж байгаа нэг сая мод тарих хөдөлгөөний дэмжих, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын санаачлагаар ӨМӨЗО-ны хөрш аймгуудтай гэрээ байгуулан 1000 ширхэг үрслэгээний гоёлын модыг авч тариалжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гацуур, Шар навчит хайлаас, Босоо арц болон 6515 ширхэг 3 настай улиас модыг Даланзадгад сумын төвд болон нисэх буудал Улаанбаатар Мандалговь чиглэлийн 9.5 км автозамын дагуу 6512 ширхэг 3 наст улиас модыг тариаллаа. Шинээр тарьсан модны усалгаанд зориулж, 10 тонн даацтай зориулалтын автомашиныг орон нутгийн төсвийн 35.5 сая төгрөгөөр нийлүүлж ногоон байгууламжийн усалгааг хийж байна.

Төрийн үйлчилгээг явуулах орчин сайжрав

Сүүлийн жилүүдэд 27 багийн конторын барилгыг шинээр барьснаас 18 багийн конторын барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилаа.

Мөн дөрвөн багийн конторын барилгыг засварлаж 58 багийг техник тоног төхөөрөмж болон дотоод тохижилтоор хангаж нийт 242.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс 144.1 сая төгрөг нь орон нутгийн хөрөнгө оруулалт байна.

Үүний үр дүнд албан хаагчид 100 хувь компьютер техник хэрэгсэлээр хангагдсан бөгөөд багийн конторын барилгыг 100 хувь шинэчлэн засварлаж иргэд төрийн анхан шатны үйлчилгээг тав тухтай орчин нөхцөлөөс авах боломж бүрдсэн юм.

 

Өмнөговьдоо оношлуулж эмчлүүлэх боломжтой болов

Өмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслийг эрүүл мэндийн төв, сумдын эмнэлэгүүдэд нийлүүлж эмч мэргэжилтэн, удирдлагуудад аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох хэлтсийн дарга нар хүлээлгэн өгөв. Унтуулгын аппарат, Мэс засалын багажийн иж бүрдэл, Дуслын автомат шахуурга, Тарианы автомат шавхуурга, Пульсоксиметр, Мэс ажилбарын хагалгааны гэрэл, Гематологийн анализатор /хагас автомат/, Эх барих эмэгтэйчүүдийн багажны иж бүрдэл, Эх барихын мэс заслын иж бүрдэл, Ургийн монитор, Сорох төхөөрөмж, Шүдний эмнэлэгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл зэрэг эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй маш олон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Тоног төхөөрөмжийг нийлүүлээд зогссонгүй эмч мэргэжилтнүүдийн боловсрол, ур чадварт орон нутгаас анхаарч ажиллаж байна. Тухайлбал ХБНГУ, Япон улс, БНСУ, Тайланд улс, БНХАУ-д эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа. Үүний үр дүнд  эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан техник хэрэгслийн дутагдал, эмч мэргэжилтнүүдийн ур чадварын асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн юм. Өмнөговийн иргэд Өмнөговьдоо оношлуулж эмчлүүлэх бүрэн боломжоор хангагдаж, Улаанбаатар явж эмчлүүлэгчдийн тоо 2012 онтой харьцуулахад  43,1 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн хэлтэс   

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 06