Монголдоо хамгийн том, дэлхийн жишигт хүрсэн тавилгын үйлдвэр ашиглалтанд орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. “KitchenAll” брэндээрээ дотоодын зах зээлд хэдийнэ танигдсан “Долоон Болдог” ХХК-ийн шинэ бүтээн байгуулалт болох 10,000м2 талбай бүхий бүрэн автомат үйлдвэр, Италийн алдарт дизайнерын гаргасан загвар бүхий “KitchenAll Design” бүтээгдэхүүний нээлт өчигдөр /2016.09.14/ болсон юм.
Нээлтийн үйл ажиллагааг нээж “KitchenAll” компанийн гүйцэтгэх захирал н.Оюун нээж ирсэн зочдод баярласан талархсанаа илэрхийлж цаашид улам хичээн ажиллана гэдгээ хэлсэн юм. Үүний дараа тууз хайчлах үйл ажиллагаа болж үүний дараагаар ирсэн зочид бүтээгдэхүүнтэй танилцлаа.
“Kitchenall” компанийн маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр “Тавилгын Николас Хахамис дизайнертайгаа гурван жилийн гэрээ хийсэн. Энэ хугацаанд дизайнер маань нэг загвараа танилцуулаад түүний дараа дараагийн загварыг танилцуулахаар төлөвлөгдөж байгаа” гэв.
Итали дизайнерын шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна
Сэтгэгдэл байхгүй байна