• Эхлэл
  • Реал Мадрид VS Барселона клубуудын тоглолтын орлого хандивлана

Реал Мадрид VS Барселона клубуудын тоглолтын орлого хандивлана

2016/12/01

Энэ сарын 3-нд хөлбөмбөгийн хамгийн том тоглолт Реал Мадрид VS Барселона клубуудын тоглолт болно. Энэхүү тоглолтын орлогыг багаараа осолдсон Бразилийн хөлб бөмбөгийн багийнхны хүндэтгэлийн ёслолд хандивлахаар болжээ.

Бразил улс 3 хоногийн гашуудал зарласан байна. Мөн дэлхийн бүхийл том клубууд бэлтгэл дээр хүндэтгэл үзүүлжээ.

ПСЖ клубын довтлогч Кавани өөрийн оруулсан гоолын баяраа тэдэнд зориулсан өмсгөл дотроо тэдний логог хийсэн байна.

Түүнчлэн Английн Арсенал клуб ”Шапекоэнсе” клубт багаа дахин босгоход нь зориулж 30 сая фаунд хандивлахаар болсон байна.

Хөлбөмбөгийн фанатууд болон алдартай тамирчид, клубууд Сошиал ертөнцөд хүндэтгэн тэдний логоогоор чимж байна. Мөн Английн Алдарт Вебли цэнгэлдэх, Парисын цамхаг, Германы Алин Зарена, Бразилын шүтээнээ бүгд клубын өнгө болох нөгөөн өнгөөр чимжээ.

Бразилийн хөлбөмбөгийн холбоо ”Шапекоэнсе” клубыг ойрын 3 жил доошоо унагаахгүй гэсэн байна. Мөн энэ жилийн улиралд дээд лигт нь тоглуулна, Ингэхдээ бусад багуудаас үнэ төлбөргүй зээлийн журмаар гарааны тамирчдыг бүрдүүлэхээр болсон.



ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин