• Эхлэл
  • Оросууд Финляндын хилийн дэргэд цэргийн бааз байгуулна

Оросууд Финляндын хилийн дэргэд цэргийн бааз байгуулна

2016/12/15

Оросууд Финляндын хилийн дэргэд цэргийн бааз байгуулж байна.

Финляндын хилээс холгүй Мурманск мужийн Алакуртти тосгонд бүр ЗХУ-ын үед байсан цэргийн баазаа сэргээхээр оросын цэргийн эхний цуваа нь хүрэлцэн очсон байна.

Энэ талаар ОХУ-ын БХЯ мэдээлжээ. Одоо тэнд 800 цэрэг очиж цэргүүдийн байр, гал тогооны газар байгуулж эхэлсэн байна. Энэ бүхнийг хийж дууссаны дараа анги нэгтгэлүүд очиж нийтдээ 3000 цэрэг байрлах юм байна.

Цэргийн энэ бааз ОХУ-ын умарт газар нутгийг хамгаалах тулгуур болж Арктикт ойртох, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх үндэс болно гэж ОХУ үзэж байгаа юм.

Алакуртти тосгон нь Финляндын газар нутаг байснаа Зөвлөлт-финийн дайны дараа 1940 онд ЗХУ-ын бүрэлдхүүнд орсон юм байна.

2009 оноос энд байсан цэргийн бааз бүрэн хаягдаж, сүйрээд зөвхөн орон нутгийн иргэд, цөөн тооны хилчин л үлджээ. Алакурттийн цэргийн бааз нь Финляндын хилийн Салла хотоос ердөө 60 км зайд оршдог юм..


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    2 m62 suuliin ueiin uhaalag
    2016 оны 12 сарын 18
Сонин хачин