• Эхлэл
  • Хоёр бөхт тэмээний уралдааныг Гиннест бүртгүүлнэ

Хоёр бөхт тэмээний уралдааныг Гиннест бүртгүүлнэ

2016/02/18

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

Говь нутгийнхан бахархал болсон Тэмээний баяраа гуравдугаар сарын 6, 7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж, хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт болгон Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд мянган тэмээ уралдуулахаар болсон байна. 

19 дэх жилдээ зохиогдох  “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо санаачлан зохиодог бөгөөд энэ удаагийн наадмын сонирхолтой нэг хэсэг нь нүүдэлчин монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аялал байх аж. Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн  1000 орчим км аялалд оролцогсод дайран өнгөрөх аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхоно.

Мөн Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох боломжтой ажээ.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 11
  • Үнэн зөв мэдээлэл
    https://www.facebook.com/omnogovi.gov.mn/?ref=hl
    2016 оны 02 сарын 18