С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөр /2018.04.18/ Тагнуулын ерөнхий газарт дуудаж мэдүүлэг авсан байна. Түүнийг Тагнуулын ерөнхий газарт ямар шалтгаанаар дуудсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч албаны эх сурвалж прокурорын байгууллагаас энэ талаар өнөөдөр 15.30 цагт мэдээлэл хийнэ гэлээ.
Б.Булганыг ямар шалтгаанаар дуудсан талаар түүний өмгөөлөгч Ц.Гүенбат “Нууцын материалд гарын үсэг зурсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Анх өгсөн мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй. Өнөөдөр мөн нууцын материалд гарын үсэг зурснаа баталгаажууллаа” гэсэн тайлбар өгсөн байна. Эндээс үзэхэд Б.Булганыг гэрч, хохирогчийн хувьд ч биш өөр шалтгаанаар дуудсан бололтой:
Сануулахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Т.Амгаланбаатар, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт 23-24 жилийн хорих ял оногдуулсан. Харин энэ хэргийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокуророос тусад нь гарган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна