Хууль зүйн сайд асан Х. Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г. Сарангэрэл гэх эмэгтэй хар тамхи биендээ нуун хилээр оруулж ирэх гэж байгаад баригдсан гэсэн мэдээлэл тархаад байгаа. Гэхдээ үүнийг хуурамч мэдээлэл байж магадгүй гэсэн мэдээлэл ч бас гарсан.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Баатархүүгээс тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Гэхдээ хар тамхитай холбоотой хэрэг бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Учир нь хар тамхитай холбоотой хэргийн эзэн холбогдогчийг эцэслэн шалгаж, дүгнэлт гарган, шүүхээс гэмт эцэслэн тогтоотол мэдээлэл өгөх боломжгүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна