Шинжлэх ухааны академи нь салбарын мэдээллийн менежментийг хөгжүүлэх, байгууллагын дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг www.ac.mn шинээр хөгжүүлж, ШУА-ийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан билээ. Энэ нь нэгдсэн мэдээллийн дундын том сан бий болж хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх ач холбогдолтой юм. Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, иновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгохоор цахим номын худалдааны системийг бий болгож Дэлхийн оюуны өмчийн өдөр, Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2018 оны 4 сарын 25-ны өдөр цахим номын нээлтээ хийлээ.
Сэтгэгдэл байхгүй байна