Нийслэлийн прокурорын газраас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч: 90/1-дугаартай шүүгчийн захирамжаар С.Баярцогтод өмнө авсан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, 91/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Ариунсанд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт хийх таслан сэргийлэх арга хэмжээ, 92/1-дугаартай шүүгчийн захирамжаар Б.Бямбасайханд өмнө авсан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоногийн хугацаагаар сунгасан болно гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарын өмнө авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сарын хугацаагаар сунгасан байна.
Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу
Т.Ариунсаныг батлан даалтад гаргахаар боллоо
Сэтгэгдэл байхгүй байна