• Эхлэл
  • Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно

2018/05/04

ШУА-иас санаачлан “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлыг ирэх даваа /2018-05-07/гаригт зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын гол зорилго нь Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн монгол улсын үндсэн хөгжлийн асуудлуудыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан, тодорхойлоход оршиж байгаа юм.

Энэ үеэр 11 үндсэн илтгэл тавигдана.  Тухайлбал, Аж үйлдвэрийн IV хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ, XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд, Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн IV хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ. Хүн үү робот уу гэсэн сэдэвт илгэлүүд тавигдана. Мөн Аж үйлдвэрийн IV хувьсгалын  талаарх зарим улс орнуудын бодлого, туршлагагуудаас танилцуулга хийх юм байна.

Технологийн IV хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох вэ, сүүлийн жилүүдэд бидний амьдралд нэвтрэн орж ирж буй  аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу  зэрэг  салбар салбарын сонирхол татсан мэдээллүүдийг энэхүү хурлын илтгэлүүдээс сонсох боломжтой юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна