УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдав. Хаалттай хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар (ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судлах ажлын хэсгийн ахлагч ) Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж санал, дүгнэлт боловсруулснаа Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.
ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрт С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж.
Гэвч эдгээр шаардлага нь Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн, парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуул гэсэн нь ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөд хүргэж байгаа тул энэ чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Х.Нямбаатар гишүүн танилцуулжээ.
Өөрөөр хэлбэл, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар ОУПХ-нд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах болон холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зүйтэй тухай ОУПХ-ны саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжжээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэргийн яллагч “нууц” материалыг хэвлэлийн байгууллагад өгч нэг талын тайлбар хийлээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна