• Эхлэл
  • Ажил үүргээ гүйцэтгэж яваад зодуулжээ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад зодуулжээ

2018/05/09

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагч С-ийн биед картын зөрчилтэй буюу автобусаар хөлсөө төлж зорчихоос татгалзсан иргэн халдаж, танхайрсан хэрэг 2018 оны 3 сарын 16-ны өдөр гарч, бичлэг сошиал орчинд цацагдаж байсныг санаж байна.

Тэгвэл ажлаа хийж явсан шалгагчийг зодсон гэх этгээдийг эрэн хайж олох, хариуцлага тооцох асуудал дээр цагдаагийн байгууллага тун хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж буруутан этгээдэд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм байна 

Мөн тухайн үед автобусныхаа хөдөлгөөнийг зогсоож, шаардлагатай арга хэмжээ аваагүй "Сутайн Буянт” ХХК-ийн 6571 УНГ улсын дугаартай автобусны жолооч Г-д зөрчлийн тухай хуулиар 15 мянган төгрөгийн шийтгэл оногдуулаад л өнгөрчээ.

Эх сурвалж http://www.info.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна