• Эхлэл
  • Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын шүүх хурал болж байна

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын шүүх хурал болж байна

2018/05/10

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна. Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд 30 хоногийн хугацаатайгаар саатуулан шалгах болсон. Хуулийн дагуу үүнийг сунгах эсэхийг өнөөдөр шийдэх бөгөөд прокуророос үргэлжлүүлэн 30 хоног саатуулах санад ирүүлээд байгаа.

Одоо Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих асух тухай асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа С.Баяр, Б.Бадрал нарын асуудлыг хэлэлцэж байна.

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нар хорих 461-р ангиас онлайнаар шууд холбогдон шүүх хуралд оролцож байна.

Нэмэлт мэдээлэл:11:00 цаг. Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэх хорих тухай шүүх хурал дуусч, С.Баярын асуудлыг хэлэлцэж байна. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч одоогоор А.Ариунаа ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих болсон бололтой. 

Нэмэлт мэдээлэл.11:45 цаг. Одоогоор шүүх болон Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа ч түүнийг суллан гадуур байцаахаар болсон бололтой гэсэн мэдээлэл тархаж эхлээд байна. 

Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын асуудлыг маргааш хэлэлцэнэ

Ч.Сайханбилэг:Хэрвээ авлига авсан бол ял шийтгэл хүлээхэд бэлэн

Нэмэлт мэдээлэл. Шүүхийн албан ёсны мэдээллийг дор дарж үзнэ үү. 2018.05.10 

Ч.Сайханбилэг, Баяр нарыг батлан даалтад гаргалаа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна