Монгол Улсад инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын Инновацийн 7 хоног-2018” ажлын хүрээнд зохион байгуулж буй “Инновацийн үзэсгэлэн-2018”-д үндэсний хэв шинж, үндэсний үйлдвэрлэлээрээ оролцогчидийн үгийг хүргэж байна.
Оролцогч Болор-эрдэнэ Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Монкимо" ХХК-д ажилладаг.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу биологийн идэвхит бүтээгдэхүүнээр оролцож байна. Жишээ нь: Картил гээд үений зөөлөн эд буюу мөгөөрсөн эд, нурууны суулт гэх мэт зүйлд зориулагдсан. “Нунтаг кальци”, “Капсултай кальци” үйлчилгээ найрлага агууламж адилхан. 1-ээс дээш бүх насныхан ясны сийрэгжилт кальцийн алдагдал бүх зүйлд хэрэглэнэ. "Хөөрхөн шэйк" хүний биеийн жинг зохицуулах үйлчилгээтэй. Биеийн масс биенд байвал зохих өөх тосны хэрэглээг зохицуулна. Дээрх бүтээгдэхүүнээр манай байгууллага өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Оролцогч Алтанчимэг
МҮИС-ийн салбар сургуулийн загварыг “Мэдээлэл технологи дизайнер”-ийн багш нар гаргаж өнөөдрийн үзэсгэлэнд бүтээлээ танилцуулж байна. Машин ирэхэд үүднээсээ хөдлөгөөн мэдэрч автоматаар хаалга онгойж хаагдахаар зохицуулагдсан. Байшин тус бүр гэрэлтэй гар утаснаасаа удирдаж асааж, унтраах зориулалттайгаар бүтээсэн байгаа. 2020 он гэхэд баригдахаар төлөвлөгдсөн.
Оролцогч Баярмаа
“Женкоо Монгол уураг” “Цэгээн цагаан идээний коктэйл”, “Зүрхний шигдээс хэм алдалтын зэхмэл”, “Бөөр нурууны цай” гэсэн 5 төрөлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үнээ тугалаад эхний 3 өдөр ангир уураг гардаг тэр уурагыг бид бүтээгдэхүүндээ ашигладаг. Өдөрт нэг удаа уухад үйлдвэрийн сүүнд байдаг кальциас 17 дахин өндөр байдаг. Манай бүтээгдэхүүнийг хэргэлснээр хүний биен дэх кальци 100 хувь нөхөгддөг. Уурагийг ээзгийний махлаг эдтэй холиод үйлдвэрлэж гаргасан. Үйлдвэрийн сүү сүүн бүтээгдэхүүн хүний биед 100 хувь шимэгддэг. Уурагын агууламж 40, 60 хувьтай савлагдсан байгаа. Ургамлын цайнуудаа Монголд ургадаг зэрлэг ургамлын бүтээгдэхүүнээр бэлдэж гаргасан байгаа. Зүрхний цай бол сүүлийн 4 жил БНХАУ улсруу экспортлож байгаа. Синтэтик аргаар эсвэл нано технологиор гаргаж авсан уураг хүний биед 20 хувь шимэгдэж 80 хувь нь шимэгддэггүй.
Сэтгэгдэл байхгүй байна