Дээхэн үед Өвөр Монголын радиогоор “Оросууд Гагаринг нис нис гэсээр байгаад нисгээд алчихлаа” гэж мэдээлсэн юм гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг маань эрүүл ухаантай хүн бол ичсэндээ амиа хорлотол нь “долоолоо”, манай хэвлэлүүд. Өвөрхангайд аав ээж нь автын ослоор нас барсан бүтэн өнчин есөн хүүхдэд байрны түлхүүр гардуулж асуудлыг “газар дээр нь” шийдлээ л гэнэ. Халуун тогоо руу бензин хийгээд өөрийгөө шатаачихсан залууг хувийн онгоцоор тээвэрлэж хотод авчирав, Ерөнхий сайд очоогүй байсан бол ер нь тэр залуу үхэх байлаа л гэнэ. Даанч нөгөөхөд нь ичсэн хүний төрх шинж алга аа.
Уг нь бол Онцгой байдлын сайдаар нэг удаа, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа ажиллахдаа онцгой байдлынхандаа ганц нисдэг тэрэг аваад өгчих сэтгэл энэ хүнд байгаагүй учраас л хүмүүс ингэж үхээд байгаа юм шүү дээ. Эмгэнэх ёстой бол үүнд л эмгэнэх ёстой юм. Түүнээс биш Ерөнхий сайд очихгүй болохоор хүмүүс үхээд байгаа юм биш. Өнчин хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан нь бол бүр ч гамшиг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна