• Эхлэл
  • Нөхрөөсөө сал, эсвэл би амиа хорлолоо

Нөхрөөсөө сал, эсвэл би амиа хорлолоо

2018/05/21

Баянгол дүүргийн 9-р хороо, … тоот хашаанд байсан Э.Г-гийн өмчлөлийн “.. – ..УНЛ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашины урд салхины шил болон хойд багажны шилийг хагалж, мөн багажны гадна бариул, хажуу хаалга хэсгийг зурж гэмтээж 710 мянган төгрөгний хохирол учруулсан хэрэг гарсан. Хохирогч нь болсон явдлын талаар “…орой гэртээ байж байхад Г гэх эмэгтэй яриад чи одоо нөхрөөсөө сал, салахгүй бол стуксин уугаад амиа хорлолоо. Би танай гэрийн үүдэнд байна, амиа хорлохдоо буруутанг нь чамайг гэж гэрээслэл бичнэ гэж ярьсан. Гэр рүү ойр ойрхон залгаад байсан ба би утсаа аваагүй. Манайх нэг хашаанд 5 айл байдаг ба хашааны хаалга цоожтой байхад явган орж ирдэг хэсгээр орж ирээд манай гэрийн хаалгыг өшиглөөд, хаалга онгойлго гээд орилоод байхаар нь би гэрлээ унтраачихсан. Гарч ирж уулз гээд манай нөхөр болон миний нэрээр дуудаад орилоод байсан. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн том чулуу байдаггүй ба би цонхоороо харж байтал хашааны гаднаас том блокыг авчирч миний машины урд, хойд салхины шилийг хагалж, багажны бариул болон хаалгыг цохисон. Маргааш нь чаддаг юм бол цагдаадаа хэлээрэй, айхгүй байна гэсэн мессеж ирүүлэхээр нь зургийг нь угаалгаад байцаагчид өгсөн.  Энэ явдлаас хойш над руу байнга ярьж, мессеж бичиж байгаа. Г нь архи уухаараа л залгаж ярьдаг. Одоо 610 мянган төгрөгийн хохирол барагдуулсан, үлдэгдэл хохирлоо барагдуулж авмаар байна…” гэжээ. Харин Г  “…нөхөр нь анх надтай танилцахдаа ганц бие, надтай сууна гэдэг байсан юм. Би түүнийг эхнэр, хүүхэдтэй гэж мэдээгүй. Гэтэл гэр бүлтэй гэж мэдээд бухимдсандаа ийм асуудал гаргалаа. Би бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр маань нас барсан…” гэжээ. Хэргийн эзэн болсон нөхөр нь “… би Г гэх эмэгтэйтэй 2016 оны 3 дугаар сард танилцсан бөгөөд тэр цагаас хойш уулзсаар байгаад эр, эмийн харилцаатай болсон. Тухайн гэртээ байхад эхнэр миний утсыг аваад Г-тай утсаар яриад хэрэлдээд, энэ согтуу хүүхэн залгаад чамайг асуугаад байна гэсэн. Бидний явдлыг гадарлаж байсан. Утсаар ярьснаас хойш цагийн дараа Г манай хашааны гадна ирээд намайг нэрээр дуудан чи гараад ир гэхээр нь гарах гэтэл эхнэр цагдаа дуудсан байгаа, яах гээд байгаа юм бэ гэхээр нь гараагүй…” гэжээ.

Эх сурвалж: NUUTS.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна