С.Баярын өвчин хүндэрч, хөл дээрээ зогсож чадахгүй байна (олон жил өвдсөн тулай өвчин нь хүндэрчээ) гэсэн мэдээний дор “Ал, үх. Эх орноо зарж идсэн хүн амьд яваад яах юм” гэсэн сэтгэгдлүүдийг хараад (бурхан нүглийг нь өршөөх болтугай) нуруу руу хүйт оргино. Үр хүүхэд нь сайн явах болтугай даа...
Экс Ерөнхий сайдын эрүүл мэнд барагтайхан байгаатай зэрэгцэн эдийн засгийн хөгжил ярьж том том “үсэрсэн” намын нөхдийн зураг хөргийг хараад дур гутна. Нөхөд гэж ноход болсон цаг аж. Монголын эдийн засагт оруулсан хувь нэмрээ яривал С.Баярын хумсны толионд ч хүрэхгүй амьтад билээ л.
Дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлан саатуулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулаад хорин 461-р анги руу шууд ороод явчихаж билээ. АТГ-ынхан телевизүүдийг дуудаж “Ерөнхий сайд хууль зөрчиж сэжигтэнтэй уулзлаа” энэ тэр гэж сүржигнээд л. Эхлээд уулзья гэхэд нь АТГ-ынхан уулзуулаагүй юм билээ л дээ. Тэгэхээр нь Хууль зүйн сайдаа дуудаад “ШШГ байгууллагаар чинь орно оо” гээд шууд яваад очсон, цаадуул нь ёслоод оруулна биз дээ.
Тэр үед ч Н.Алтанхуягийг “эр хүний нөхөрлөл ийм, тийм” гэж магтсан хүн байхгүй. Эсрэгээрээ “Ерөнхий сайд хүн ингэж хууль зөрчиж болдог юм уу? Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ” хэмээн өнөөдрийнхөөрөө л шуугиж байлаа. Тэгэхэд Ерөнхий сайд нэг л үг хэлсэн. “ШШГЕГ бол Засгийн газрын, тэр дундаа Хууль зүйн яамны харьяа агентлаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн дуртай үедээ орох эрхтэй” гэж. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай одоо харахад тэр нь зөв байж.
С.Баяр бол Н.Алтанхуягийн дэргэд, өнгөрсөн 28 жилийн МАН-ын түүхэнд домог болсон улстөрч, намын лидер. Орсон сонгууль болгондоо МАН-ыг ялалтанд хүргэж байсан, өмнөх хоёр ч Ерөнхий сайдын батлуулж чадаагүй Оюутолгойн гэрээг батлуулж чадсан Ерөнхий сайд. Тэр хүний буруутай буруугүйг бид шийдэхгүй, шүүх шийднэ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцож болдоггүй. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ.
Гэтэл С.Баярын далбаан дор намирч, эрх мэдлийн өндөрлөгт хүрсэн МАН-ын дарга нар хэнд ч хэрэггүй сандал суудлаа хоохойлж үлдэхийн тулд энэ хүний амь нас, эрүүл мэндийг “нохойд хаяж” өглөө. Эцсийн эцэст амь үнэтэй юу, алба үнэтэй юу?
Үргэлжлэлийг ЭНД дарж уншна уу.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Өмгөөлөгч Д.Ариунаа:С.Баяраас 2 удаа л байцаалт авсан
Сэтгэгдэл байхгүй байна