Өдөр болгон шахуу “сюрприз”-тэй байдаг болсон нийслэлийн талбайг тойроод өнөөдөр ч сонин ихтэй.
Хаврын нарлаг энэ өдөр төв талбайг Г.Алтан, Ц.Нямдорж нарын бүлэглэлийг илчлэе гэсэн бичигтэй, зураг хөргийг нь талбисан сунагар урт улаан автобус “Хулгайч, дээрэмчидтэй тэмцэе” гэсэн утгатай уриа цууриа хадаан гороолов. Урт улаан автобуснаас манай нэртэй нэвтрүүлэгчийн хоолой цууриатаж, төрд байгаа авлигачидтай тэмцэхийг уриалж, “Хурд” хамтлагийн “Эх орон” дууг хадааж байлаа. Автобусны зургаас харвал гол “бай” Хууль зүйн сайд Ц.Нямдорж, “Алтжин” компанийн захирал Г.Алтан нар бололтой. Монголын хүний төлөө нам, Шударга иргэдийн шүүх ТББ-ын уриа цуурай хадаж байна лээ.
Яг үүнтэй зэрэгцээд НИТХ-ын байрны гадаа мөн л хэсэг иргэд цагаан хоолойгоор хүч нэмэгдүүлэн цагдаа нартай үзэлцэж байгаа бололтой. НИТХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын байр руу нэвтрэх гэсэн боловч цагдаа нар хориглосноос тэдгээр иргэд цагаан хоолойгоор эсэргүүцлээ илэрхийлж зогсоно.
Харин үүнээс цаашхинаа Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мөн л Авлигатай тэмцэх уриатай микроавтобус зогсож шар, хөх өнгийн тууз малгайдаа зүүсэн хүмүүс тэмцлээ эхлүүлэх гэж байгаа бололтой цугласан байна лээ. Улаан автобус, шар хөх туузтангуудын тэмцэл өнөө, маргаашдаа төв талбай тойрон үргэлжлэх бололтой.
А.Ану
Сэтгэгдэл (1)