Нийслэлийн МАН-ын хорооны 34-р хурал удахгүй буюу зургадугаар сарын 7-нд болох гэж байгаа. Өмнөх дарга Ц.Сундуй дуулиант 60 тэрбумын хэрэг гэгчид нэр холбогдсоноос хойш Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш жил дамнан Нийслэлийн МАН-ын дарга хэн болох талаар таамаг сураг дэгдсээр байгаа.
Ц.Сундуйг өнгөрсөн жил ийн ажлаа хүлээлгэж өгснөөс нь хойш Нийслэлийн МАН-ын даргын үүргийг хотын дарга С.Батболд гүйцэтгэж буй. Нийслэлд МАН ялалт байгуулж, хотын удирдлагыг атгаж буй гэдэг утгаараа өдгөөгийн хотын дарга С.Батболд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоно гэсэн яриа, таамаг аль хэдийнэ дэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ “Ц.Мөнхтөрийн цаг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн байна.
Ийн хурал болохоос нэлээд хэд хоногийн өмнө С.Батболд уг албан тушаалд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэнээрээ нэгэнт нийслэлийн удирдлагыг атгаж байгаагийн хувьд энэ албанд маргаангүйгээр сонгогдох боломжтой гэдгээ эртнээс харуулж, улс төрийнхний дунд өрнөөд байгаа маргааныг нэг тийш хагалж байгаа бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна