Ховд аймгийн 16 сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2200 гаруй хүүхэд эцэг, эх, гэр бүлээсээ хол бие даан амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийг чөлөөт цагаараа ном уншиж, өөрсдийгөө хөгжүүлэх орчныг бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Алтайн уулсын дунд төрж, өссөн бар жилтэй 1992 оны төгсөгчдийн сошиал ертөнцийн АЛТАЙН БАРСУУД группынхэн ном хандивлах аянг 2 сарын хугацаанд зохион байгуулжээ.
Тэд зорилгоо биелүүлж дүү нартаа 9900 ном, 13 номын тавиур бэлтгэж сумдын сургуулиудын дотуур байруудад нь хүргүүлжээ. "Энэ сайхан санаачилгыг гаргасан, ном цуглуулсан, ангилж ялгаж наах, өргөх, зөөх, тээвэрлэх гээд олон шат дамжлагатай ажлуудыг чин сэтгэлээсээ цаг зав гарган ажилласан АЛТАЙН БАРС группынхэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье" гэж дотуур байрны багш, сурагчид дамжуулж байна.
- Эхлэл
- ”Алтайн барсууд” дотуур байрны сурагчдад ном бэлэглэлээ
”Алтайн барсууд” дотуур байрны сурагчдад ном бэлэглэлээ
2018/05/28
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна