Тун удахгүй хүүхэд болгоны дуртай Хүүхдийн баяр болно. Баярын энэ өдрүүдэд хүүхдүүдээ баярлуулахад тус болох баярын хөтөлбөрийг танилцуулья.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2018.06.01-ны 09:00-17:00 цаг “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээ-Д.Сүхбаатарын талбай
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
2018.05.29-нөөс зургадугаар сарын 4. “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Энэ үеэр насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион явуулна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ
2018.05. 31 болон 2018.06.01-ний 12:00-23:00 цаг- “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээ.
МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
2018.05.25-наас зургадугаар сарын 1 хүртэл 13:00, 14:00 цагт “Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжиг.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
2018.06.01-ний 14:00, 16:00 цагт “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт.
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
2018.06.01-ний 10:00-16:00 цаг “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ. Улсын Их дэлгүүрийн гадаа талбай, асруудад Бүс болон Импорт салбарын худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, урлагийн тоглолт үзүүлж, хөгжөөнт тэмцээн явуулна.
УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР
2018.06.01-ний 12:00-16:00 цаг-Гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхимд хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт.
НАРАН ИХ ДЭЛГҮҮР
2018.06.07-ний 12:00-13:00 цаг- Наран молл худалдааны төвийн гадна талбай,
14:00-15:30 цаг-Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв,
15:00-16:30 цаг-13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төвд “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ.
ТЭНГИС КИНО ТЕАТР
2018.06.01-ний 12:00-15:00 цаг-кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2, Такси-2” киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.
ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ
Зургадугаар сарын 01, 02, 03-ны 14:00, 16:00, 18:00 цагт “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь” хүүхдэд зориулсан жүжиг.
МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ
2018.05.31-нд 11:00-15:00 цагт-Хүй долоон худагт- “Монгол хүү“ хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа.
МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Анхаар:Хүүхдийн баяраар 33 хэм хүрч хална


Сэтгэгдэл байхгүй байна