Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид одоо /2018.05.29-ны 15.00 цаг/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Гэтэл яг энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан хэсэг бүлэг хүмүүс ямар ч зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан Сүхбаатарын талбай дээр хийж байна. Ийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг эсэргүүцэл жагсаал хийхэд түүнийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Бат-Амгалан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч А.Алтаншагай нар дагалдсан байлаа. Энэхүү гэнэтийн эсэргүүцлийг удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны хуралтай холбон тайлбарлахаар байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан МАН-ын гишүүд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хотын захиргааны байранд бус Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгааг мэдсээр байж ийнхүү зөвшөөрөлгүй жагсаж байгаа гэнэ. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдын хурал 16:00 цагт дуусах бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг Тусгаар тогтнолын ордонд “тайлагнах”-аар хэвлэлийн бага хурал зарласан байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.
Х.Нямбаатар нарын тэмцэл Тусгаар тогтнолын ордонд
Сэтгэгдэл байхгүй байна