УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын байрны гадаа эсэргүүцэл илэрхийлж, төв талбайд хэсэг хүмүүсийн хамт жагссан талаар бид мэдээлсэн. Яг энэ үеэр МАН-ын хорооны тэргүүлэгчид Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байсан бөгөөд хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл дамжуулна гэж байсан юм. Харин хуралдааны дуусахаас өмнө талбайд эсэргүүцэл илэрхийлж байсан Х.Нямбаатар тэргүүтэй МАН-ын гишүүд Тусгаар тогтнолын ордонд очиж, нэлээд үймээн дэгдээжээ. Тэд ирэх зургадугаар сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлын зохион байгуулалтын асуудлаар нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Батболд шаардлага хүлээлгэж өгнө хэмээж Тусгаар тогтнолын ордонд суулт зарлажээ.
Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид шаардлагыг хүлээн авч зөвшилцөх, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахад бэлэн байгаа гэснээр тэд суултаа өндөрлүүлсэн байна.
А.АНУ
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Намынхан нь хуралдах зуур Х.Нямбаатар талбайд эсэргүүцлээ илэрхийлэв
Сэтгэгдэл байхгүй байна