• Эхлэл
  • Д.Алтанхуяг Монголд олон улсын тэмцээн зохион байгуулж байна

Д.Алтанхуяг Монголд олон улсын тэмцээн зохион байгуулж байна

2018/05/30

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит балетын анхдугаар олон улсын тэмцээн “Дуурь бүжигийн эрдмийн театр”-т болж байна. Энэ талаар Монгол Улсын Соёлын элч Д. Алтанхуяг сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр дэлхий даяар олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн янз бүрийн төвшний балетын тэмцээн, насны маш олон ангиллаар жил бүр үндэсний хэмжээнд зохиогддог. Харин энэ удаа “Олон улсын” гэдгээрээ онцгой. Манай оронд анх удаа дэлхийн 7 орны 10 хотын 80 гаруй хүүхэд, залуус гурван насны ангилалд хоёр төрлөөр авьяас чадвараа сорих юм.

Тус тэмцээнийг зургаан орны 11 шүүгч шүүн явуулах бөгөөд манай улсыг төлөөлж ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б. Жамьяандагва ажиллана. Шүүгчийн бүрэлдэхүүнд БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Казакстан, Сингапур, Герман улсын урлаг соёлын тэргүүнүүд уригдан оролцож байгаа юм. Уг тэмцээний ач холбогдол нь балетын урлагаар хичээллэж байгаа хүүхэд багачууд бусад улсын балетчидтай туршлага солилцох цаашлаад олон улсад хөл тавих алтан боломжийг нээж өгч байгаа гэж Д. Алтанхуяг онцолж байлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна