Бурханы шашны Гэлүгвийн ёсны гуравдугаар тэргүүн ламын нэг Жанзэ Цорж Госог ринбүүчи нь Төвдийн Литан хотын ойролцоо орших Молха тосгонд 1948 онд мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад нь Госог ринбүүчийн хойд дүр хэмээн Далай Ламын багш Тагдаг Ринбүүчи тодруулжээ.
Ринбүүчи 1959 онд Төвдөөс Энэтхэг рүү морилж, Энэтхэгийн Маясур хотын ойр орших Сэра хийдийн цогцолборыг бүтээн босгох ажилд оролцож, тэндээ сурч боловсрон 36 насандаа Гэвш Лхаарамбын зэрэг хамгаалсан юм. Ринбүүчи Далай Ламын айлдвараар 1988 онд Тарнийн ёсны Жүмэ дацангийн Хамба ламаар залагдсанаар дацангийн түүхэнд хамгийн агуу хамба болжээ.
Госог ринбүүчи бурханы шашныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийн хүрээнд Энэтхэг, Непаль, Тайвань, Франц, АНУ, Монгол, Япон, Канад, Төвд зэрэг олон улс орнуудаар морилж, шавь нартаа номын айлдвар сургаалийг байнга айлдаж байна. Госог ринбүүчи айлдвартаа үргэлж бусдыг асрахуй сэтгэл нь дэлхий ертөнцөд урт удаан хугацааны амар амгалан, аз жаргалыг авчирдаг болохуйн ач холбогдлыг онцгойлон айлддаг бөлгөө.
Тэрбээр Монголын сүсэгтэн олонд зориулан базарсад бурханы жанан хайрлаж дээдийн номын айлдварыг Корпорейт зочид буудлын Конвейшн центрт 2018.06.09-ний өдөр айлдах ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна