• Эхлэл
  • Нийгэмд шашны мэдлэг дутмаг байна

Нийгэмд шашны мэдлэг дутмаг байна

2018/06/05

Монголын Буддын шашины төлөв байдал ба буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ШУА-ийн ФХ захирал Ш. Ариунаа, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч Т. Цэндсүрэн, “Монгол Улс дахь шинэ шашнууд нийгэм философийн шинжилгээ” суурь судалгааны төслийн ажилтан Б. Мөнхцацралт, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн “ЭША” докторант Ж. Алтайбаатар, МУБИС, БСС-ийн НААЗТ-ын багш Н. Оюут-Эрдэнэ, МУБИС-ийн НААЗТ-ын эрхлэгч дэд профессор Т.Цэндсүрэн нар оролцлоо. Тус хэлэлцүүлгээр шашин номын зүтгэлтэн шавилан суугч сурагч нарын асуудлыг хөндөн хэлэлцсэн бөгөөд тухайн асуудлаар судалгаа хийсэн МУБИС-ийн НААЗТ-ын эрхлэгч дэд профессор Т. Цэндсүрэнгээс цөөн зүйл тодрууллаа.

-Монголын хүн амын хэдэн хувь нь шүтлэгтэй байна вэ?

-Нийт хүн амын 71 хувь сүсэг бишрэлтэй. 38 хувь нь үл итгэгч буюу ямар нэгэн шашин шүтдэггүй гэсэн судлагаа гарсан. Нийгмийн шашны боловсрол маш дутмаг байдаг.

-Та шашны чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдийн талаар судалгаа хийсэн юм байна? Нийт хэдэн шавилан суугчдыг судалгаандаа хамруулсан бэ?

-21 аймаг, УБ хотоос тодорхой олон сүм хийдтэй дүүрэг сонгож авч судалгаагаа хийсэн. Нийт шашны чиглэлээр суралцдаг 1000 гаруй хүүхдийг хамруулсан.  

-Шашны сургуульд сурдаг хүүхдүүд ЕБС-ийн хичээл давхар ордог уу?

-Ордог. Өглөө шашны номоо үзээд өдөртөө ЕБС-ын хичээл ордог юм байна. 502 хүүхэд ЕБС-д сурдаг байсан. Тэнд хүүхдүүд өглөөнөөс орой болтол ном үзээд хичээлээ ойлгож байгаа үгүй нь эргэлзээтэй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна