• Эхлэл
  • С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа

2018/06/08

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурал өнөөдөр 15.00 цагт эхэллээ.  Нийслэлийн прокурорын газраас өчигдөр тэднийг таслан сэргийлэх арга хэмжээг зогсоож, хилийн хоригтойгоор батлан даалтанд гаргах санал ирүүлсэн талаар бид мэдээлсэн. Өчигдөртөө уг саналыг хэлэлцэх байх гэсэн боловч өнөөдөр шүүх хурлыг 15.00 цагт товлосон юм.

Ерөнхий сайд асан С.Баярын хувьд урхаг өвчин сэдэрч, Ч.Сайханбилэг яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж буй. Өмнө нь ч өмгөөлөгчид нь эрүүүл мэндийн байдлаас шалтгаалан батлан даалтад гаргах тухай хүсэлтээ илэрхийлж байсан юм. Эхлээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хорихгүйгээр батлан даалтад гаргахаар болсон байна. Үүний дараа мөн Ерөнхий сайд асан С.Баярыг хилийн хориг тавин батлан даалтад гаргахаар болсон юм. 

Харин тэдэнтэй цуг хоригдсон "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан С.Бямбасайханы талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа учраас түүний талаар ямар нэгэн асуудал хэлэлцсэнгүй. Түүний нэг сараар үргэлжлүүлэн хорих хугацаа энэ сарын 10-нд дуусна. 

Мөн Сангийн сайд асан С.Баярцогт дөрөвдүгээр сарын 1-нээс хойш эдүгээ хоёр сар гаруй хоригдож байна 

 А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна