• Эхлэл
  • Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал 2025 он гэхэд оргил цэгтээ хүрнэ

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал 2025 он гэхэд оргил цэгтээ хүрнэ

2018/07/05

“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба  Монгол Улсын хөгжлийн зангиа” сэдвийн дор ШУА-ийн Их чуулганы  өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2018.07.05/ Төрийн ордонд боллоо. 

Хүн төрөлхтний нийгэмд шинжлэх ухаан,технологийн дэвшил түүнийг дагалдан гарсан аж үйлдвэрийн  хувьсгалын хэд хэдэн  үе шатанд хувааж болох үйл явц өрнөсөн билээ. Аж үйлдвэрийн буюу технологийн хувьсгал гэдэг бол шинжлэх ухааны шинэ нээлт, технологийн шинэ шийдлүүдийн үр дүнгээр үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, хүний нийгмийг бүхэлд нь өөрчлөх үйл явцын өрнөлт гэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан,технологийн дэвшлийн явцад аж үйлдвэрийн хувьсгалын дөрвөн томоохон  үе тохиогоод байна гэж үздэг. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол онцлогийг  юмсын интернет, хиймэл оюун, ухаалаг мэдээллийн хэрэгсэл дээр суурилсан ухаалаг үйлдвэрлэл, үйлчилгээ гэж эрдэмтэд хэлж байна.

Судлаачид Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын амин сүнсийг  “Технологи цөм” хэмээн товчоор тодорхойлж байгаа бөгөөд  энэ нь эдийн засаг дахь тоглоом, тоглоомын  дүрмийг үндэс сууриар нь өөрчилж байгаа явдал аж.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал мөн чанартаа тогтвортой хөгжлийн шаардлагыг хангах  оюуны хувьсал байх бөгөөд хувьсгалыг хөтлөгч суурь технологиуд нь бүхэлдээ оюунлаг хүрээг хамарсан, мэдээллийн, холбооны технологи, роботжуулалт, био, нано технологийн  хөгжлөөр тодорхойлогдоно гэжээ.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал манай орны хувьд  нэг талаас эрчимтэй хөгжих бололцоог олгож байгаа боловч  нөгөө талаас засаглал, хөгжлийн бодлого чиглэлээ шинэчлэн тодорхойлох бодит шаардлагыг бий болгожээ. Монгол Улс дэлхий дахиныг хамарсан энэхүү өөрчлөлтөд бэлэн байх, зохицон хөгжихийн тулд бие даасан бодлого, үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр, боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсалд бэлтгэх, үр өгөөжтэй оролцох асуудлыг төрийн бодлогын төвшинд анхаарч  “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-доо тодорхой зорилго зорилтыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Мөн УИХ Цахим бодлогын түр хороо байгуулаад байгаа юм.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан, технологийн дэвшил учраас Шинжлэх ухааны Академи  санаачлан эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнийг хамруулж тодорхой судалгаа хийсний үндсэн дээр ээлжит Их чуулганыхаа өргөтгөсөн хуралдаанаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувь хувьсгалын  үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг шүүн хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ. Тус зөвлөмжид Аж үйлдвэр, инновацийн  яам байгуулах , ШУА-ийн харьяанд Тоон технологийн хүрээлэн байгуулах, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын Зөвлөлдөх хороо байгуулах зэрэг асуудлыг  тусгасан байна.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд  дундаж болон доод түвшний ажиллах хүчний хэрэгцээ эрс буурч, мэргэжил шаардахгүй үндсэндээ хэрэгцээгүй болох хандлага юм.  Мөн 2030 он гэхэд одоо байгаа мэргэжлийн 30-50  хувь нь хэрэггүй болох таамаглалыг эрдэмтэд хэлж байна.

Роботынхоо тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байна. Өнөөгийн байдлаар  үйлдвэрлэлийн 10 мянга ажилтны дунд Өмнөд Солонгос  531 робот, Германд 301 робот, АНУ-д 176 робот ажиллаж байгаа бол Хятадад энэ үзүүлэлт 19 харин Монгол 0 байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд автоматжих эхлэл одоогоор манай орны хувьд танигдаагүй байна. 2020 онд хувь хүний гол чадвар нь асуудлыг цогцоор нь шийдэх, бүтээлч сэтгэлгээ, санаачилгатай, хүний нөөцийн менежмент гэж үзжээ.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат:

Хүн амын өсөлтийг зохицуулах боломж дэлхийн аль ч улсад алга. Хүн амын хэт өсөлт нь хэрэглээг асар ихээр нэмэгдүүлж байна. Гэтэл байгалийн нөөц нь хязгаарлагдмал. Хязгаарлаж болохгүй өсөлт, хязгаарлагдмал байгалийн нөөц баялаг энэ хоёрын зөрүүгээс хүн төрөлхтөн орших уу эс орших уу, байгаль дэлхийн хүн төрөлхтний хэрэглээний ачааллыг дийлэх үү эс дийлэх үү гэдэг асуудал  тулгарч байна. Тиймээс бага зүйлээр хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлийн  технологийг эрэлхийлэх шаардлага тулгарсан.   Өнгөрсөн 20 дугаар зуун хүртэл хүн төрөлхтөн байгалийг захирах хууль санаачилж чадсангүй. Харин 21-р зуунд байгалийнхаа хуульд хүн төрөлхтөн захирагдаж  хуулиа түүнд зохицуулж хийх юм. Хууль гэдэг нь  эрхзүйн талаасаа бус техник,шинжлэх ухааны хөгжлийн тухай ойлголт юм. Техникийн хүч чадал, тоо хэмжээг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй хүний мэдлэг оюуны хүч чадлыг нэмэгдүүлж, төрмөл оюун ухаанд суурилсан үүсмэл оюун ухааныг бий болгох шаардлага Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд тулгарч байна.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл:

Өндөр хөгжилтэй онуудын эрдэмтдийн таамаглаж байгаагаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэдэг  нь 2020-2030 он хүртэл явагдаж дуусна гэж үздэг. 2025 он гэхэд оргил цэгтээ хүрнэ. Тиймээс манай улс Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үед үндсэндээ хиймэл оюун ухаан, юмсын интернет, ухаалаг аж үйлдвэр гэсэн гурван технологи хэрэглээнд, үйлдвэрлэлд  өргөн нэвтэрнэ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэхийн тулд хүнийхээ боловсролд анхаарах шаардлага тулгарна. Мөн мэдээлэл технологийн ололт амжилтыг соргогоор мэдэрч өөрийн улсдаа нутагшуулах ёстой. Энэ хувьсгалд зориулж төр засгийн зүгээс нэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна.

Түүнчлэн эрдэмтэн судлаачдын зүгээс утааг бууруулах хамгийн энгийн арга бол иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарвал ойрын хоёр жилдээ утааг 50 хувь буруулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (3)

  • монгол инженер
    Монгол улсын ЗГ үйлдвэрлэлийн салбарын бүх эрдэм шинжилгээний байгууллагуудаа ШУТИС гэдэг том наймаалжны дор оруулж хэдэн юм сурдаггүй хүүхдүүдийн сургалтын лаборатори болгон устгаж байж юун ажи үйлдвэрийн хувьсгал вээээ. Бүх хүрээлэнгүүдийг салбарын яаманд нь аваачснаар бид хөгжинө. Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн хүрээлэн БСШУСЯ-ны харъяанд байснаар бүх мал нь паразитанд идэгдэж дууслаа. Хөнгөний салбарын хүрээлэнгүүд ШУТИС-ийн доор ороод устчихлаа. Уул уурхайн хүрээлэн бас харъяалал ондоо бодлого байхгүй учраас баялгаа алдаад дууслаа. Байгалийн тэнцвэр алдагдчихлаа. гэх мэт .Цааш нь бичих үү яахав ....
    2018 оны 07 сарын 06
  • ассёөа
    миммм
    2018 оны 07 сарын 06
  • зочин
    Монголчуудаа академийн их чуулганаас гарсан зөвлөмжийг уншаад ойлгосон бол гадаадад дүрвэцгээе. ойлгоогоогүй нь Ажил амьдралгүй болох юм гэнээ
    2018 оны 07 сарын 05
Сонин хачин