• Эхлэл
  • Санал хураалтын үеэр хэвлэлийнхнийг байлцуулах боломжгүй гэв

Санал хураалтын үеэр хэвлэлийнхнийг байлцуулах боломжгүй гэв

2019/02/26

Хотын шинэ даргыг сонгохоор өнөөдөр хуралдсан НИТХ, АН хоёр удаа, МАН хоёр удаа завсарлага авснаар эцэст нь санал хураалт явуулахад бэлэн боллоо. Тооллогыг комиссыг мөн томилоход МАН улстөрийн шийдлээр комисс томилж байна гэсэн маргааныг АН гаргасан боловч комиссыг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Баярсайхан, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй баталсан.

Санал хураалтын үеэр саналын зураг дарсан тохиолдолд тухайн саналыг хүчингүй болгох мөн хэвлэл мэдээллийн байгууллагыхныг ажиглагчаар орохыг саналыг төлөөлөгч Б. Батнасан гаргалаа. Харин Ц.Сандаг-Очир төлөөлөгч хоёр нэр дэвшигчийг санал хураах үед хамт байлцах саналыг гаргасан бол Ц.Байгалмаа төлөөлөгч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг хүчингүй болгох саналыг журамд тусгах санал гаргасан юм. Эцэст нь тооллогын комиссын зүгээс санал хураалт явуулах үед хэвлэл мэдээллийн төлөөлөл болон, нэр дэвшигчийг байлцуулах боломжгүй гэж мэдэгдэн, мөн дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн саналыг хуудсын хүчингүй болгохоор боллоо.

Санал хураах комиссын төлөөлөгчид танхимын үүдэнд төлөөлөгчдийн гар утсыг хурааж аван саналын зургыг дарах зэргээс сэргийлэх юм байна.

Санал хураалт тэнцсэн тохиолдолд санал хураалтыг дахин явуулах ба 50 хувиас дээш санал авсан тохиолдолд хотын даргаар томилно. Үүний дараа НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, тав хоногийн дотор батламжлах юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:19.16 цагт 45 гишүүн саналаа өгч дууслаа. Тооллогын комисс саналыг тоолж, танилцуулна.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Хотын даргад нэрээ дэвшүүлсэн Э.Бямбацэрэн гомдолтой байна

Хотын дарга хэн болох вэ?

 

 


Сэтгэгдэл байхгүй байна