Өдөржин хуралдаж, ээлжлэн завсарлага авсан НИТХ-ынхан хотын шинэ даргыг сонгох санал хураалтаа явуулж дууслаа.
Санал хураалтын дүнг 19.30 цагт танилцуулав. Санал хураалтанд 45 төлөөлөгч оролцож, С.Амарсайханы төлөө 25 төлөөлөгч буюуу 56,8 хувь, С.Мөнхчулууны төлөө 19 гишүүн буюу 43 хувь саналаа өгч, хүчингүй нэг саналын хуудас гарчээ.
Тооллогын комисст НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Баярсайхан, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар нар ажилласан бөгөөд хотын даргын нэрийг Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах ёстой юм. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргыг батламжлахаас татгалзсан бөгөөд ямар нэгэн үндэслэл хэлээгүй юм.
Харин энэ удаад өмнө таамаг дэвшүүлж байсанчлан Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханы нэрийг шууд батламжлах байх аа.
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.
Санал хураалтын үеэр хэвлэлийнхнийг байлцуулах боломжгүй гэв
Хотын даргад нэрээ дэвшүүлсэн Э.Бямбацэрэн гомдолтой байна
Сэтгэгдэл байхгүй байна