• Эхлэл
  • Дампуурсан “Монкорд” Хадгаламж зээлийн хоршооны “гол эзэн” М.Дэлгэрмаа

Дампуурсан “Монкорд” Хадгаламж зээлийн хоршооны “гол эзэн” М.Дэлгэрмаа

2019/06/24

Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуураад багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ хоршооны дампуурлыг эрх бүхий байгууллагууд ил гаргах, энэ хоршоо дампуурсан гэдгийг зарлахыг төвдөхгүй байна.

Тус ХЗХ анх 1996 онд байгуулагдсан бөгөөд 2018 он гэхэд 3000 хадгаламж эзэмшигчийн 22 тэрбум төгрөг эргэлдэж байсан гэх албан ёсны мэдээ цаасан баримт дээр үлджээ.

Хадгаламж зээлийн хоршоод олноороо дампуурсан 2000 оны дунд үеийн санхүүгийн хүндрэлийг даван туулж чадсан энэ хоршоо яагаад дампуурсан бэ. Дампууруулсан эзэд нь хэн бэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг.

Монкорд ХЗХ-г дампуурлын ирмэгт авчирсан гол эздийн нэг нь М.Дэлгэрмаа гэгч аж. Тэрээр Нийслэлийн 24 дүгээр сургууль болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн нэгэн юм байна.

-Зата ХХК Ерөнхий нягтлан бодогч

-Линч идэш Махони ХХК нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Дэлгэрмаа 2002 онд Монкорд ХЗХ-нд ажиллах болсон аж.

2002-2007 онд Ерөнхий ня-бо

2007-2013 онд Дотоод хянагч

2013-2016 онд Санхүүгийн зөвлөх

2016-2018 оны 8 сар хүртэл Монкорд ХЗХ-ны  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаад ЭЦГ бусдын өмчийг хууль бусаар зарцуулсан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Өнөөдөр Монгол Улсад арилжааны банкы зээлийн хүү 17.8 хувьтай байгаа Харин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай байна. Монкорд ХЗХ-ны хувь 36-39 хувийн хүүтэй зээл олгож байсан бөгөөд дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүүг сонирхсон 3000 иргэн өнөөдөр хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нөхцөлд хүрчихээд байгаа юм.

Монкорд ХЗХ-ны хөрөнгийг үгүй хийсэн хэргээр Цагдаагийн байгууллага ганцхан тус хоршооны Гүйцэтгэх захирал М.Дэлгэрмааг шалгаагүй. Зээлийн эдийн засагч Б.Дэлгэрмаа болон тус хоршоонд ажиллаж байсан  М.Рита, н.Ананд нарыг мөн шалгаж байгаа юм байна.

 Монкорд” ХЗХ улирал бүр санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тайлангуудыг бүтэн гаргаж ирсэн ч 2012 оноос эхлэн  Сангийн яам болон төрийн эрх бүхий байгууллагуудад санхүүгийн хуурамч тайлан  хүргүүлж, хуурамч тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж байсан аж.

Тус хоршоонд аудит хийж өгч байсан аудитын компаниуд ч асуудалтай. М.Дэлгэрмаа нь ганц Хадгаламж зээлийн хоршооны дампууралд биш, өөр санхүүгийн луйврын шинжтэй асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

Д.ТУНГАЛАГ


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин