• Эхлэл
  • Монголд ОУ-ын таеквондогийн тулааны анхны дэлхий аварга төрлөө

Монголд ОУ-ын таеквондогийн тулааны анхны дэлхий аварга төрлөө

2019/09/05

Наймдугаар сарын 24-өөс 30-нд BULGARIA улсын PLOVDIV хотод болсон 21 дугаар TAEKWON-DO WORLD CHAMPIONSHIP 2019 тэмцээнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Баярмөнхөөр ахлуулсан Монголын улсын шигшээ багийн 18 тамирчин оролцоод ирлээ.

Нийт 2 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Хувийн тулааны төрөлд 68 кг-ын жинд Н.Гэрэлмаа /эм/ алт буюу Дэлхийн аварга болсон бөгөөд, хатуу бие хугалах тэмцээнд мөнгө, Түль буюу тоот дасгал хийх төрөлд мөнгөн медаль тус тус хүртэв. -80 кг жинд тулалдсан Чанцал хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн -80 кг-ын жинд тулалдсан Ц.Даваасүрэн дэлхийн аваргын 4 дахь мөнгөн медалийн эзэн болов.

Багийн хатуу биет хугалах төрөлд "STEPPE ARENA MONGOLIA" тамирчин Ө.Гантөмөр, Ж.Баттулга, М.Төрбаяр, К.Сейтхан нар 5 оноо авч, Чехословакийн багаас 0,5 оноо дутаж, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв. Монголд анх удаа эрэгтэйчүүдээс дэлхийн аваргын халз тулааны төрөлд алтан медалийг "STEPPE ARENA MONGOLIA" "Эр зориг" клубын боксын спортын мастер, бие хамгаалах урлагийн ОУХМ, Ази тивийн аварга, дэлхийн аваргын мөнгө медальт Өлзийхутагын Гантөмөр хүртсэн бөгөөд энэ нь анхдагчаараа онцлог юм. Аварга минь булган сүүлтэй байж олон сайхан залуус тулааны төрөлд дэлхийн аварга болохыг ерөөе.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин