• Эхлэл
  • Жуковын талбайд "Махны өргөтгөсөн худалдаа" зохион байгуулна

Жуковын талбайд "Махны өргөтгөсөн худалдаа" зохион байгуулна

2019/10/28

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлчүүдийн махны хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор "Махны өргөтгөсөн худалдаа"-г 15 дугаар хороолол, Жукoвын талбайд зохион байгуулахаар болжээ.

Ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 30-ны өдрөөс ирэх сарын 3-ны хүртэл зохион байгуулах өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас авчирсан эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг  худалдан борлуулна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин