• Эхлэл
  • Скай худалдааны төвийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа болно

Скай худалдааны төвийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдаа болно

2019/12/05

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/434 тушаал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/383 дугаар тушаал Нийслэл хотын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн нэгдүгээр хороо Скай худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Увс аймгийн чанарын стандарт, шаардлага хангасан үхэр, адуу, хонь, ямааны мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг малчдын гар дээрээс шууд борлуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин