• Эхлэл
  •  “Өгөөж-Чихэр боов” компанийн Сар шинийн баярын хэвийн боов, суурь еэвэнгийн үйлдвэрлэл эхэллээ

 “Өгөөж-Чихэр боов” компанийн Сар шинийн баярын хэвийн боов, суурь еэвэнгийн үйлдвэрлэл эхэллээ

2020/01/20

Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” компани өвлийн дунд сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр Төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.

Энэ өдөр “Өгөөж-Чихэр боов” компанийн чаналгын цехэд хамба лам Гончигсүрэн тэргүүтэй Түвдэнпэлжээлин хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх Очирваань бурханы ерөөл айлдаж, Отгонтэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны  зуурмагт шингээн хийх ёслол гүйцэтгэлээ.

“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:

-Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтантариа” компанийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.

-Мөн өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг 2-р сарын 06-ны өдрийг дуустал 1 ширхгийг нь 3100 төгрөгнөөс 2550 төгрөг болгон хямдруулаад 15, 21, 25 ширхгээр савласан хайрцаг бүрт Өгөөжийн бүтээгдэхүүнийг 14 хоногоос 1 жилийн хэрэглээ, цахилгаан бараа, гал тогооны тавилга хожих азтанг тодруулахаас гадна Супер азтан  “ТУРК”-д аялах эрх хожих сугалаатай худалдаалах ажээ.

-Сугалаа 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р үе шатны сугалаанд хамрагдсан хэрэглэгчид 2-р ээлжийн сугалаанд давхар оролцох давуу талтай.

-Эхний тохирол: 2020.01.17-ноос 2020.02.06-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногийнхэрэглээ хожих 80 азтан, цахилгаан бараа хожих 1 азтан, гал тогооны тавилга хожих 1 азтанг 2020.02.08-ны Бямба гарагийн 18 цагаас TВ5 телевизээр тодруулна.

-Сүүлчийн тохирол: 2020.01.17-ноос 2020.02.23-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногоос 1 жилийн хэрэглээ хожих 44 азтан, цахилгаан бараа хожих 2 азтан, “ТУРК”-д аялах эрх хожих 1 азтанг тодруулах ажээ.

Энэ сурвалжлагыг бэлтгэж байхад Төмөр хулгана жилийн сар шинийн хэвийн боовны түрүүч өнгө зүс, амт сайтай гарч байсны зэрэгцээ ажилчдынх нь сэтгэл, хөдөлмөрөө шингээн үйлдвэрлэж байгаа энэ хэвийн боовоор нийслэлийнхэн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт олон өрх сар шинийн тавгийн идээгээ засдагийг санан бахархах сэтгэл төрж байлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин