• Эхлэл
  • Анхаар:“2019-nCoV” коронавирус

Анхаар:“2019-nCoV” коронавирус

2020/01/23

Манай өмнөд хөрш БНХАУ-д дэгдсэн коронавирусын халдвар хил залгаа Энэтхэг, Япон, БНСУ, Тайланд улсуудад дэгдээд байгаа. Гэтэл хурдацтай тархаж байгаа үхлийн аюултай хэмээгдэж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар Монголд гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна.  Үүнд өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Өвөр Монголын Жининь хотоос 6 настай хүүхэдтэй хамт ирсэн эмэгтэйгээс коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЭМЯ "Зам-Үүдийн боомтоор 6 настай хүүхэд халуурсан,  хамт явсан ээж нь хоёроос халуурсан шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу Замын-Үүдээс өнөө шөнөдөө ирж, шийдвэр гаргасын дараа маргааш гарна гэлээ" гэлээ.  Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Автобусанд 17 хүн байгаа тархвар судлалын асуумж авч байгаа юм байна.

ЭМЯ-наас коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Мөн ДЭМБ-ын зөвлөсний дагуу заавар зөвлөмжийг дагаж ХӨСҮТ болон ЗӨСҮТ-тэй хамтран эмнэлзүйн сургалт болон ариутгал хяналтыг хэрхэн хийх талаарх сургалт “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч байна. Эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байна.  Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор ХӨСҮТ, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн  ХХЕГ, ГХЯ, МХЕГ-тай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол  хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна” гэлээ.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр бол БНХАУ-д Монгол Улсын 10 мянга орчим иргэн оршин сууж байна. Урд хөрш рүү зорчих монголчуудын тоо  жилд давхардсан тоогоор 1.8 саяд хүрдэг. Одоогийн байдлаар  халдварын голомт болох Үхань хотод 19 орчим Монгол оюутан байгаа. Харин 250 гаруй оюутан Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан эх орондоо ирээд байгаа юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин