• Эхлэл
  • Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт зогсоогүй гэв

Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт зогсоогүй гэв

2020/02/19

БНХАУ-д коронавирусийн халдвар тархаснаар Монгол Улс, БНХАУ-ын хилийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлын талаар БНХАУ-ын Эрээн хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. 

БНХАУ, Монгол Улсын хамгийн том боомт: Халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайтар хийж, боомтыг сахин хамаалж байна

БНХАУ, Монгол улсын хамгийн том боомт Эрээн хот нь шинэ төрлийн коронавирусийг урьдчилан сэргийлж хянах хугацаанд, итгэл зоригоо нэмэгдүүлэн, зөв бодлого хэрэгжүүлснээр халдварт өвчнийг улсын хаалгын наана үр дүнтэй зогсоож, түүнчлэн экопортын барааны аюулгүй шуурхай нэвтрүүлэх байдлыг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Цагаан сар айсуй  энэ  цаг үед, хоёр улсын тохиролцсоны дагуу хил залгаа боомтуудаар орох, гарах зорчих хөдөлгөөнийг зогсоосноор иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдаж, их хэмжээний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг манай улсаас импортлодог Монгол Улсын хувьд дэлгүүрүүдэд барааны хомсдол үүсч байна. 

Эрээн хотын авто замын боомтын ачаа барааг шалган нэвтрүүлэх гарцын машиныг шалгах хэсгийг урагш шилжүүлэн, ажилтнуудыг зохицуулан, хоногт 160 гаруй бараа ачсан машиныг урсгал хэлбэрээр хилээр шуурхай нэвтрүүлсэн байна. Монгол Улсын жолооч н.Баяр энэ тухай,

-Өдөр тутам бараа ачиж хилээр нэвтэрч байна, онцгой цаг үед хилээр нэвтрүүлэх үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх, биеийн дулаан хэмжих зэрэг шат дамжлага нэмэгдсэн хэдий ч түргэн шуурхай байж, ерөнхийдөө машины ачаа бараа шалгуулах ажилд саад болоогүй. Монгол улсын Цагаан сар хоёрдугаар сарын 23-д болно. Урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийснээр халдварт өвчин хил дамнаж дэгдсэнгүй, түүнчлэн Эрээн боомтын хувьд ачаа барааны тээвэрлэлт халдварт өвчний тархалтаас болж зогссонгүй. Энэ нь Монголын иргэдэд сайн талтай байж, иргэдийн сар шинийн баярын хугацаанд хэрэглэх бараа бүтээгдэхүүнд нөлөөлөгдөхгүй болсон. Мөн Хятадын тал эдгээр асуудалд хариуцлагатай хандаж буйд баярлаж байна гэлээ.

 Эрээн хотын “Хао Ган” жимс хүнсний ногоо, үр тарианы импорт экспортын ХХК-ийн экспортолж буй жимс хүнсний ногоо нь Монгол Улсын импортын хэмжээний 70%-80%-ийг эзэлж, уг компанийн экспортын тоон үзүүлэлтээс харахад үнийн хувьд 2019 оны мөн үеэс харьцангуй тогтвортой байна. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл  уг компанийн экспортын жимс хүнсний ногоо 3244 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй ерөнхийдөө ижил байна. Харин Эрээн хотын “Гэ Линьфү” хөдөө аж ахуйн хөгжлийн ХК нь манай хотын хамгийн том хүнсний ногоо тариалагч компани бөгөөд уг компани үнэнч шударгыг эрхэмлэж, 60 хүлэмжид тарьж ургуулсан байцай, юцай, чинжүү,  улаан лооль зэргийг захиалсан үнийн дагуу экспортод гаргахаар байна.

Эрээн хот. WANG LIHUA


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин