• Эхлэл
  • Хязгаарлалтыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа

Хязгаарлалтыг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргалаа

2020/02/26

Засгийн газар өнөөдөр /2020.02.26/ өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, орон нутагт тавигдаад байгаа хөл хориог сунгах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Энэхүү саналыг УОК хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ.

БНХАУ-д дэгдсэн коронавирусын халдвар өдгөө 44 улсад бүртгэгдэж, ялангуяа монголчуудын хамгийн их зорчдог Өмнөд Солонгост байдал хүндэрч, Намяанжу хотод эмчлүүлэхээр очсон иргэн 2020.02.25-нд амь насаа алдсан. Талийгаач 2020.02.12-нд элэг солиулах эмчилгээ хийлгэхээр БНСУ-д очин 2020.02.23-нд коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр нотлогдсон. Гэхдээ үхлийн шалтгаан коронавирус биш, суурь өвчин нөлөөлсөн гэж Өмнөд Солонгосын талаас мэдээлээд байна.

Хэдийгээр Монгол Улс Өмнөд Солонгос улсаас зорчих нисэх онгоцны нислэгийг хязгаарлаад байгаа боловч Багануур дүүрэг, Баян-Өлгий аймагт Солонгосоос ирсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдлын улмаас тусгаарлаад байгаа. Мөн 2020.02.23-нд Өмнөд Солонгосоос ирсэн 45 хүн, тухайлбал, сүмийн шугамаар ирсэн 6 солонгос иргэнийг тусгаарлаад байсан юм.

Нөхцөл байдал ийм байгаа учраас 2020.02.23-2020.02,23-2020.02.27 хүртэл орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хоригийг 2020.03.02 хүртэл сунгах санал гаргаад байна. Ингэснээр бас 2020.02.27,28-ны ажлын өдрийг мөн өөрчлөн хөл хориог үргэлжлүүлэх бололтой.

Нэмэлт мэдээлэл. Үүний дараа Улсын онцгой комисс хуралдаж орон нутгийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. Гэхдээ 2020.02.27,28-ны ажлын өдрийг хэвээр үлдээхээр болсон. Гэвч Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй байх хоригийг 2020.03.02 хүртэл үргэлжлүүлэхээр хэвээр үлдээсэн нь олон нийтийн дунд тэгвэл машингүй хүмүүс хэрхэн ажилдаа явах вэ гэсэн шүүмжлэл дэгдээсэн. Иймд УОК шийдвэрээ өөрчлөн нийслэлийн нийтийн тээвэр ажлын өдөр буюу пүрэв, баасан гаригт өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеүдэд үйлчлэхээр болов. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Энэхүү нийтийн тээврийн хязгаарлалт Даваа гаригийн 08.00 цагт дуусах аж.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин