• Эхлэл
  • Өвөрмонголчууд монголчуудад зориулан дуу зохиожээ

Өвөрмонголчууд монголчуудад зориулан дуу зохиожээ

2020/03/05

Сараа /Эх сурвалж:www.solongonews.mn/

БНХАУ-д ”COVID-19”-ийн халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт Монгол Улсын ард түмэн сайхан сэтгэл гаргаж, Хятад улсад тусламжийн гар сунгаж, тус дэм болж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаад Хятадын төр засаг, ард түмэн маш ихээр талархаж байна.

Тэд Монголын ард түмний сүү шиг цагаан сэтгэлд баярлаж талархсан сэтгэлээ дуу болгон дуулж олон хүргэлээ. Энэ дуу нь "Улаанбаатарын хайр" гэсэн нэртэй юм.

 Дууны үгийг Нарангоо, аяыг Ван Тешань зохиож өөрсдөө дуулж нийтэд хүргэсэн байна.

  

Улаанбаатарын хайр

Үг: Нарангоо   Ая: Ван Тешань

Улаанбаатарын хайр урсгал мэт халгилна
Удамт үндэстний сэтгэл ариун сүү шиг ивлэнэ
Халх Монголын сувдаа өмнө зүг бөмбөрүүлнэ
Хамаг гай зовлонг хамтдаа хуваалцахаар зорино

Гамшиг учирсан цагт гараа сунгадаг анд минь
Гачигдал тулгарсан үед тэтгэн дэмждэг найз минь
Галбад үгүй ариун хайраа харамгүй зориулдаг
Гэгээн энэрэнгүй зүрх ганц танаас цохилдог билээ
                 Ээ хээ хөө   ээ хээ хөө
                Сэлэнгэ мөрөн Хатан гол урсгал нийлэн урсана
                Салшгүй хоёр саахалт элэг зүрх шиг найзална
                Улаанбаатарын хайр орчлонд мөнхрөх хайр
Ариун хайраараа тусалдаг өр цайлган хүмүүс билээ
Андын журмаар үерхдэг саруул тэнэгэр улс билээ
Чингисийн удам баатарлаг үрс дэлхий дахинаа алдартай
Чин үнэнч чигч журам ертөнцийн чихнээ дуурсалтай

Дахилт


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин