• Эхлэл
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна

2020/03/11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу БНСУ, Япон, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Тухайлбал БНСУ-аас  гэхэд л 1000 гаруй иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авчрахаар бэлтгэж байна. Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд шаардагдах зардлыг Засгийн газар гаргана. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байранд байх зардлаа иргэн өөрөө хариуцах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин