• Эхлэл
  • Фохоу корпораци 20 сая төгрөгний бүтээгдэхүүн хандивлалаа

Фохоу корпораци 20 сая төгрөгний бүтээгдэхүүн хандивлалаа

2020/03/27

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад буй COVID-19 халдварын 11 тохиолдол Монгол Улсад илэрсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар холбогдох албад эрчимжүүлсэн бэлэн байдалд ажилласнаар халдварыг тархаахгүй барьж, халдвар авсан иргэдийн биеийн байдал эхнээсээ тогтворжиж байгаа. Хэдийгээр Монголд илэрсэн тохиолдлууд бүгд гадаадаас ирэгсдэд илэрсэн боловч нийт монголчууд дархлаагаа дэмжиж, эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмээ сахихыг сануулсаар байгаа.

Тэгвэл дэлхий нийтэд дархлаа дэмжих, эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн гэгдсэн Фохоу корпорацийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж ХӨСҮТ-д төвд хандиь өргөлөө.

Үүнд олон улсын эрүүл мэндийн ФОХОУ корпорацийн хамт олон COVID-19 халдварын эсрэг тэмцэж байгаа Улсын онцгой комисс болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн хандивласан бөгөөд бүтээгдэхүүний дээжийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өгсөн байна.

Фохоу корпораци Монгол дахь салбараа 2007 онд байгуулсан, эдүгээ дэлхийн 88 оронд үйл ажиллагаа явуулж буй. Тус компанийн эрүү мэндийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр байгалийн гаралтай, дорно дахины олон зуун жилийн түүхтэй эм, эмчилгээг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хослуулсан гэдгээрээ онцлогтой. Тус корпорацийн Алтан судал бүтээгдэхүүний багийн ажил Нобелийн шагнал хүртэж байсан юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин