• Эхлэл
  • Малчны хотноос ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэж, нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор товхимол гаргажээ

Малчны хотноос ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэж, нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор товхимол гаргажээ

2020/04/01

Говь ХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл хамтран ноолуур бэлтгэлийн чанарыг сайжруулах чиглэлээр товхимол гаргажээ.

21-р зууны бизнес эрхлэгч малчид, малчдын байгууллага, хоршоодод зориулан чанартай ноолуур бэлтгэх, зөв дадлуудыг хэвшүүлэх, түүхий эдээ нэгдсэн арга барилаар хамтран бэлтгэж өртөг шингэсэн үнээр борлуулахад нь тус нэмэр болох товхимлыг бэлтгэжээ.

"Ямаа самнах, ноолуур бэлтгэх" зааварчилгаа бүхий товхимол нь малчны хотноос эхлэн бэлтгэн нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх, ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэхэд чиглүүлсэн юм.

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нартай хамтран уг товхимлыг бэлтгэсэн бөгөөд мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, эрдэмтэн судлаачдын бүтээл, монгол улсад мөрдөж байгаа стандарт, судалгааны баримт бичгүүдээс эмхтгэн боловсруулжээ.

Говь ХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс хамтран “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлэх аж.

Дашрамд дурьдахад, “Малчны хотноос дэлхийн брэнд” хөтөлбөрийн ноолуурын тогтвортой аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийж буй олон ажлууд байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжиж байгаа Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хоршоодод 2019 онд зохиомол хээлтүүлэг хийж өнгөрсөн сараас эхлэн малчид төлөө хүлээн авч эхэлсэн байна.

Мөн энэ оны гуравдугаар сарын дунд үе буюу ноолуур самнах үеэр малчдын ноолуурыг лабораторийн шинжилгээнд хамруулах, цөм сүргийн тархалтыг тогтоож улмаар хариуцлагатай үйлдвэр, арилжаа эрхлэгчдийн найдвартай түнш болох, ноолуурын өртгийн сүлжээнд оролцогч тал болоход малчдын байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон үр ашигтай ажлуудыг өрнүүлсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин